Жанна д'Аркийн шаналан

Жанна д'Аркийн шаналан

Жанна д'Аркийн шаналан

The Passion of Joan of Arc (La Passion de Jeanne D'Arc)

1928 · 77 мин · Франц · Хар цагаан · Франц хэл · Дуугүй · Драм, Намтарчилсан, Түүхэн

Тойм

Энэ бол бүх цаг үеийн хамгийн аугаа дуугүй киноны нэг. Данийн суут Карл Драйрын бүтээл. Энэхүү киног шүүмжлэгчид анх удаа киног дээд зэрэглэлийн урлаг байж болохыг баталсан бүтээл гэж үздэг. Жанна Д’Аркийн дүрийг бүтээсэн Францын жүжигчин Рене Мария Фальконеттигийн жүжиглэлтийг кино хальснаа буусан хамгийн аугаа жүжиглэлт гэдэг нь ч бас оргүй.

100 жилийн дайны үеэр Францын зарим газар нутгийг эзлэгч Англичуудын засгийн газрын төв байсан Rouen хэмээх хотод Жанна Д'Аркийн шүүх болсон. Уг кино нь тэрхүү 18 сар үргэжилсэн шүүхийн бодит үлдсэн тэмдэглэл дээр тулгуурлан бүтээгджээ. Английн талын лам нар шүүхийг тухайн үед баримталдаг байсан хууль дүрмийг олон талаараа зөрчиж хийсэн байдаг.

Францын баатар, гэгээнтэнээр сүүлд өргөмжлөгдсөн залуу бүсгүй Жанна Д'Аркийн гайхалтай ухаалаг байдлыг шүүхийн бодит тэмдэглэлүүд гэрчилдэг. Кинон дээр ч тодорхой гардаг.

Шүүхийн тэмдэглэл дээр лам нар "Чи өөрийгөө бурхны ивээлд байдаг гэж боддог уу?" гэж асуухад нь Жанна "Хэрвээ би бурхны ивээлд багтаагүй бол бурхан намайг ивээлдээ багтаах болно. Хэрвээ би бурхны ивээлд байгаа бол бурхан намайг ивээлдээ үлдээх болно." гэж хариулсан байдаг. Католик шашинд хэн ч өөрийгөө бурхны ивээлд байгаа гэдгээ баттай хэлж болдоггүй хатуу ёстой. Хэрвээ "Би бурхны ивээлд байгаа." гэсэн бол шашинд тэрсэлсэн хэрэг болж, "багтдаггүй" гэсэн бол өөрийгөө чөтгөрийн хорлолд автсан гэж хүлээн зөвшөөрсөн болчих байсан юм. Гэвч Жанна энэ мэтийн олон асуултуудад лам нарыг маданд унагаж байсан юм. Энэ бүхэн кинон дээр тодорхой гарсан.

1980-аад оны сүүлчээр Америкийн хөгжмийн зохиолч Ричард Айнхорн La Passion de Jeanne d'Arc киног үзсэнийхээ дараа Voices of Light хэмээх том хэмжээний бүтээлээ кинонд зориулж бичиж эхлэн 1994 онд дуусгасан юм. - Ike Cinecult

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Карл Теодор Драйер

Данийн кино урлагийн суут Драйерийн товч намтар

Үзэгчдийн үнэлгээ (5/6)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 1 сэтгэгдэл байна

oyunnomin-н бичил хөрөг oyunnomin 2011.08.07 06:47

үнэхээр бүр үнэхээр гайхалтай бүтээл...

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.