Шөнийн хаалгач

Шөнийн хаалгач

Шөнийн хаалгач

The Night Porter (Il Portiere di notte)

1974 · 118 мин · Итали · Өнгөт · Англи, Итали хэл · Драм

Тойм

Макс (Дик Богард) бол үнэтэй зочид буудлын шөнийн ээлжийн хүлээн авагч. Өмнө нь нацист байсан. Дэлхийн II дайны үед хорих лагерт ажиллаж байсан.

Дирк Богард – Кино урлагийн түүхэн дэх хамгийн чадалтай эрэгтэй жүжигчдийн нэг.

Лусиа (Шарлотта Рэмплинг) бол еврей эмэгтэй. Нэртэй хөгжмийн удирдаачийн эхнэр. Дайны үед хорих лагерт хоригдож байсан.

Шарлотта Рэмплинг – тэрээр энэ дүрээрээ хүмүүсийн оюун ухаанд хадагдсан гэж хэлж болно.

Үйл явдал. Вена хот – 1950-иад он. Лусиа үнэтэй зочид буудалд нөхрийн хамт буудаллана. Гэнэт түүний цэнхэр нүд Максийн цоо ширтэх харцтай мөргөлдөнө. Лусиагийн бүх муу муухай болоод “сайхан” дурсамж сэдэрнэ.

Лилиана Кавани – Энэ киноноос өмнө тийм ч их алдартай байгаагүй. Гэхдээ энэ киногоороо өөрийгөө мэргэжлийн өндөр чадвартай, мэдрэмж авъяас гаргууд найруулагч гэдгээ харуулсан.

Мазохизм – өвдөлт бол таашаал. Мазохизмд донтож болно.

Стокхольмийн синдром – Удаан хугацаанд тамлагаа, тарчилгаанд орох үед тухайн хүн тамлагчдаа хүчтэй татагддаг болох хам шинж.

Дахин үйл явдал: Нацизм. Залуу еврей эмэгтэй. Тамлалт. Секс. Учрал. Мазохизм. Өлсгөлөн.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Үзэгчдийн үнэлгээ (1/1)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.