Би бол хайр

Би бол хайр

Би бол хайр

I Am Love

2009 · 114 мин · Итали · Өнгөт · Англи, Итали, Орос хэл · Драм
Найруулагч · Лука Гуаданино
Продюсер · Лука Гуаданино
Зохиолч · Барбара Альберти
Зураглаач · Йорик Ле Со
Жүжигчин · Тильда Свинтон, Эдуардо Габриелини

Тойм

Ямар ч дүрд хувирах чадвартай Тилда Свинтон сүүлийн хэдэн жил үзэгдээгүй онцгой чадварлаг дүрийг энэ кинонд гаргажээ. Тэрээр жүжигчин хүнд байх учиртай бүх л чадвар, арга ухааныг бүрэн эзэмшсэн гэдгээ Эмма бүсгүйн дүрээр ёстой л нэг гайхуулж. “Би бол хайр” италичуудын бүтээл бөгөөд Британийн уугуул Свинтон уг кинонд Миланы чинээлэг айлд бэр орсон орос эмэгтэйн дүрийг бүтээсэн байна. Төрөлх хэл нь англи атлаа тэрээр орос аялгатай италиар тун чадварлаг ярьжээ.

Гэрийн эзэгтэй, эхнэр, эхийн үүрэг гүйцэтгэдэг ч хэзээ ч гэр бүлийнхээ гишүүн нь байгаагүй Эмма эр нөхөр, үр хүүхдүүддээ амьдралаа зориулсны эцэст Антонио (Эдуардо Габбриелли) хэмээх залуу тогоочоос аз жаргалыг мэдэрнэ. Гэхдээ хүсэн хүлээсэн өөрчлөлт нь Антонио мөн эсэхийг тэрээр өөрөө ч мэдэхгүй.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (3/3)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 1 сэтгэгдэл байна

orgilb-н бичил хөрөг orgilb 2013.02.04 14:32

Гайхмаар ойрхон, бүр яг жинхэнэ юм шиг, бие нь биед хүрч, амьсгал нь чихэнд шүргэх мэт бодит зураглалтай. Нам гүмд, сэтгэлээ чагнаж үзмээр кино. Гол дүр бол гайхалтай эмэгтэй. Зүрх өвтгөж, сэтгэл догдлоох сонин мэдрэмж. Тэр (эмэгтэй?) бол Хайр.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.