Ээжийг чинь ч бас

Ээжийг чинь ч бас

Ээжийг чинь ч бас

And your mother too (Y tu mamá también)

2001 · 105 мин · Мексик · Өнгөт · Испани хэл · Романтик комеди, Эротик

Тойм

Өсвөр насны хөвгүүд Луиза хэмээх эгчмэд бүсгүйтэй хамаатныхаа хуримаар танилцана. Дур булаам эмэгтэйн анхаарлыг татахын тулд хоёр найз Бока дель Чиело хэмээх байдаг үгүй нь тодорхойгүйдалайн эрэг дээрх нууцлаг газар уруу явлаа гэж бүсгүйд хэлдэг. Утгагүй, баригдмал амьдралаас холдож ганцаардаж гомдсон сэтгэлээ тайтгаруулахын тулд Луиза хөвгүүдтэй явахыг зөвшөөрснөөр тэдний аян замын адал явдал эхэлнэ.

Юу ч юм бэ эрсэн гурван аялагчийг зөрчилдүүлэх үл ойлголцол, хардалт, нээлт зэрэг олон зүйл зам зуур учирна. Энэ кино зөвхөн л нэг замын аялал, адал явдлын тухай биш амьдрал, түүний зах зухаас хоёр хөвгүүнд хэрхэн ухааруулж, амьдралынх нь аяллыг нээж өгч буй тухай кино юм.

“Ээжийг чинь ч бас” (Y tu mama tambien) “Алтан бөмбөрцөг” наадмын гадаадын шилдэг кино, “Оскар”-ын шилдэг кино зохиол номинацид дэвшиж, Венецийн кино наадмаас шилдэг зохиолын шагнал хүртжээ. Мөн шилдгүүдийн жагсаалтад олонтоо багтсаны дотор “Empire” сэтгүүлийн “Дэлхийн шилдэг 100 кино” жагсаалтад багтсан байна.

Уран бүтээлчид

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/8)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 1 сэтгэгдэл байна

gulii-н бичил хөрөг gulii 2013.09.06 15:49

yaj uzdiiin bol pls???

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.