Форрест Гамп

Форрест Гамп

Форрест Гамп

Forrest Gump

1994 · 142 мин · АНУ · Өнгөт · Англи хэл · Романтик комеди, Түүхэн, Улстөрийн
Найруулагч · Роберт Зэмекис
Зураглаач · Дон Бюржесс
Жүжигчин · Том Хэнкс, Робин Райт, Салли Фильд, Хэйли Жоэл Осмент
Хөгжмийн зохиолч · Алан Силвестри

Тойм

Форрест Гамп нь 1986 онд бичигдсэн Винстон Грүүмийн ижил нэртэй туужаас сэдэвлэн бүтээгдэж, 1994 онд дэлгэцэнд гарсан инээдэмт, драмын кино юм. Тус кино нь маш их амжилт олсон бөгөөд дэлхий даяар 677 сая гаруй америк долларын орлого олж, тухайн жилийн Хойд Америкийн хамгийн их орлого олсон киногоор шалгарч байв. Мөн Оскарын шагналын 13 төрөлд нэр дэвшиж, шилдэг кино, шилдэг визуал эффект, шилдэг найруулагч (Роберт Земекис), шилдэг эрэгтэй жүжигчин (Том Хэнкс) зэрэг 6 төрөлд Оскарын шагнал хүртжээ.

Америкийн Киноны Нийгэмлэг сүүлийн 100 жилийн шилдэг 100 киноны 71-д Форрест Гампыг жагсаасан. Мөн киноны гол баатрын хэлдэг "Mama always said life was like a box of chocolates. You never know what you're gonna get." (Ээж маань амьдрал яг л шоколадны хайрцаг шиг гэж үргэлж хэлдэг байсан. Чи түүнийг задлахаасаа өмнө дотор нь юу байгааг мэдэхгүй шүү дээ.) хэмээх үгийг мөн тус нийгэмлэг сүүлийн 100 жилийн шилдэг 100 киноны эшлэлүүдийн 40-д оруулжээ.

Энэ нь Форрест Гамп хэмээх тэнэгдүү, меланхолик залуугийн амьдралаар АНУ-ын 1960-70-аад оны түүхийг харуулжээ. Тэнэг, зөв хүнийг тэнгэр хэрхэн ивээдэг тухай сонгодог жишээ.

Уран бүтээлчид

Үзэгчдийн үнэлгээ (5/18)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 8 сэтгэгдэл байна

Raven-н бичил хөрөг Raven 2012.02.08 01:47

Forrest gump ochnoon il dald sanaa bdg shu de,,,jishee n amerikchuud orosuudiig bid nar iim yum hiij chaddag yum shu gsn message uud hurtel bii..

orgilb-н бичил хөрөг orgilb 2012.10.19 14:13

Зөндөө юм үзэж болно энэ киноноос. Түүх, дайн, амьдрал, амжилт, хувь тавилан, найз нөхөр, хайр, хагацал ... гэх мэт, гэх мэт. Түүх бол эргэн давтагддаг ч ижил бус үйл явц. Хүү Гаампыг хараа биз дээ, автобусанд суугаад хичээлдээ явж байна. Бүх амьдрал түүний урд бий. Аав нь мэднэ.

znzl-н бичил хөрөг znzl 2013.07.18 15:46

хүн магадгүй тийм ч их зүйл бодохгүй байвал амьдрал тийм ч хэцүү биш байж болох юм гэсэн санаа байгаа гэж бодож байна.

bayarboy-н бичил хөрөг bayarboy 2013.10.06 04:53

хүн тэнэг байж болно. Харин тууштай байх юм бол амжилтанд хүрдэг юм. Шулуун шудрага тууштай зан үүнийхээ хүчээр тэнэг ч байсан амжилтанд хүрж байгааг харуулдаг.

123-н бичил хөрөг 123 2013.11.10 20:19

киногоо үзмээр байна

Mugo-н бичил хөрөг Mugo 2014.04.14 01:44

Ер нь бол кино бүхэлдээ үзэгчдээс ганц л асуулт асуудаг. Тэрийгээ ч Гампаар өөрөөр нь хэлүүлдэг. Энэхүү асуултыг тойрч л кино өрнөдөг. Гампын дүрийг тэнэг гэдэгтэй санал нийлэхгүй байна. Харин хүмүүсийн итгэл үнэмшлийн ялгааг л харуулсан хэрэг. Ээжийнх дүр бол энэ киноны гайхамшиг,зангилаа. Форестын бүх зүйл бол түүний ээж. Энэ киноноос хүнийг тархи нь биш итгэл үнэмшил нь удирддаг болохыг харж болно. Хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг ердөө л зөв итгэл үнэмшилээр зодох явдал юм. Жишээ нь амьдрал бол яг л хайрцагтай шоклад шиг, чи дотроос нь хүссэнээ авч болно. Гагцхүү итгэх л хэрэгтэй. Таны тэнэг, Ухаантай хэн байхаас үл хамааран хүн итгэсэн зүйлээ л авдаг. Хэрэв та хувь тавилан оноогддог, үүнийг өөрчлөх боломжгүй гэж итгэдэг бол Жэнни, Баба, Ахмад...., түүний гэр бүлүүд гээд энэ кинонд гарах бүтэлгүй бүх дүрүүд та байх болно. Ухаантай эцэг эхийн ачаар ч байна уу? Ухамсаргүйгээр ч байна уу? Хүн хувь тавилангаа өөрөө бүтээдэг гэсэн зөв итгэл үнэмшилтэй хүн бол бусдын амьдралыг өөрчилдөг гэдгийг Гампын дүрээр нотолдог. Таны итгэл үнэмшил, таны үнэт зүйл гэдэг бол таны хувь тавилан байж болох юм шүү гэсэн мэссэжийг хүмүүст хүргэхийг зорьсон гэж боддог. За тэгээд бусад олон гайхалтай зүйлийг харж болно. Ах дүү Кэнидийг үхэл, Рэйган, Жон Ленон, арьс өнгөний үзэл, хар тамхи, эппл гээд ХХ зуунд Америкийн түүхэнд гарсан гол гол үйл явцыг нэг дороос энгйнээр харж болно. Товчхондоо бол хувь хүний дотоод зөрчилийг илчилсэн бүтээл. Хүн хувь тавилангаа өөрөө бүтээх нь хүний оноогдсон хувь тавилан юм. Миний ширээний Кино. Гайхалтай.

Degdeekhei-н бичил хөрөг Degdeekhei 2015.03.05 02:29

Тийм шүү!!! Гампийг тэнэг хүн гэдэгтэй яавч санал нийлэхгүй. Харин ч хэт нийгэмшсэн, эвдэрсэн орчин үеийн хүмүүсийг илүү зангуудыг хасаад тавьчихсан нь л тэгж харагдаж байгаа шиг санагддаг. Ата хорсолгүй, шуналгүй, амиа боддоггүй, ашиг хонжоо хардаггүй... гэх мэт. Тэр хайрласан бол хайрласнаараа л дуусдаг. Нөхөрлөсөн бол нөхөрлөсөн. Амласан бол амалсан. Хайртай хүнийг гомдоосон бол шанг нь хүртээнэ. Бас дээр хэлсэн "Хүн өөрөө амьдралаа бүтээдэг" гэдэг ухаанаао хүмүүжүүлдэг ээжийн хүмүүжил супер!!!

VampireHeart-н бичил хөрөг VampireHeart 2015.10.08 06:19

@Mugo Well said!

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.