Натюрморт

Натюрморт

Натюрморт

Still Life (三峡好人)

2006 · 108 мин · Хятад · Өнгөт · Мандарин хэл · Драм
Найруулагч · Жя Жанкэ
Зохиолч · Жя Жанкэ
Зураглаач · Ю Ликвай
Жүжигчин · Ван Хонвей, Жао Тао

Тойм

Үгчилбэл "Гурван хавцлын сайн улс" нэртэй бүтээл. Нэг нь эхнэрээ, нөгөө нь нөхрөө алдсан хоёрын эрэл.

Найруулагч гурван хавцлын далан дээр хийж буй бүтээн босголтын ажил, нэгэн хотыг тэр чигт нь шинээр бариж буй үйл явцтай таараад "Дорно" нэртэй Хан Санмин зураачийн тухай баримтат киног хийсэн байна. Баримтат кинонд уг хотод туурвиж буй уран бүтээлийнх нь талаар өгүүлдэг бол удалгүй найруулагч энд уран сайхны кино хийхээр шийдсэн нь "Натюрморт" болжээ. Найруулагчийн өөрийн үгээр зарим зураг авалт нь Хятадын уламжлалт уран зурагтай зүйрлэлээр төстэй гэнэ. "Натюрморт" улмаар 2006 оны Венецийн кино наадмаас дээд шагнал алтан арсланг хүртсэн юм.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Орчин үеийн Хятадын кино урлаг

Орчин үеийн Бүгд Найрамдах Хятад ард улс, Хонконг болоод Тайваний кино урлагийн талаар тун товчхон

Жягийн ертөнц

Өнгөрсөн зуун хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хурдтай эрин зуун байв. Мэдээжийн хэрэг энэхүү огцом хурд, дэвшил өөрчлөлт нь эгэл хүмүүсд хэмжээлшгүй боломжийг олгохынхоо сацуу үл зогсох, хурданд зохицох харгис гэмээр шаардлагыг ч тулгасан. Ялангуяа барууны соёл иргэншилийн нөлөөнөөс ангид байсан бүс нутгуудад энэ үйл явц улам ч харгис хатуугаар туссан гэлтэй.

Жягийн ертөнц [Дахин Нийтлэлт]

Өнгөрсөн зуун хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хурдтай эрин зуун байв. Мэдээжийн хэрэг энэхүү огцом хурд, дэвшил өөрчлөлт нь эгэл хүмүүсд хэмжээлшгүй боломжийг олгохынхоо сацуу үл зогсох, хурданд зохицох харгис гэмээр шаардлагыг ч тулгасан. Ялангуяа барууны соёл иргэншилийн нөлөөнөөс ангид байсан бүс нутгуудад энэ үйл явц улам ч харгис хатуугаар туссан гэлтэй.

Үзэгчдийн үнэлгээ (2/2)

Самбар — 2 сэтгэгдэл байна

sugirragchaa-н бичил хөрөг sugirragchaa 2012.12.28 10:09

Нэрийг нь яагаад натюрморт гэж орчуулсан юм бэ? Still life гэж нийлээд натюрморт гэсэн үг мөн гэхдээ үг тус бүрээр нь "зогсонги амьдрал" гэж орчуулсан нь дээр биш гэж үү? Энд натюрморт гэдэг зургийн төрөлтэй холбоотой гэхээсээ илүү нэг хэвийн, оргилж буцалсан биш, зогсонги байдлын тухай өгүүлж байна гэж би ойлгосон. Эсвэл хавцалууд дундах хот ч гэдэг юм уу, өөрөөр орчуулахгүй. Сайн кино байна лээ.

UrangunjGbt-н бичил хөрөг UrangunjGbt 2017.10.03 23:10

Энэ киног монгол орчуулгатай үзэх боломж бий юу? Хаанаас олж үзэх вэ?

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.