Мандухай цэцэн хатан

Тойм

Энэ кинонд 15-р зууны үед Монгол улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан Мандухай цэцэн хатны тухай өгүүлнэ.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Монголын кино урлагийн өчигдөр, өнөөдөр

Найруулагч Доржхандын Төрмөнх, Монголын кино урлагийн төлөв байдлын тухай.

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/10)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 8 сэтгэгдэл байна

blackrock-н бичил хөрөг blackrock 2011.08.06 18:07

Түүхэн баримтыг нилээн гуйвуулсан гэдэг юм билээ. Жишээ нь, Мандухай хатан дайсандаа алагдаагүй, өндөр наслаад тэнгэрт хальсан гэдэг.

Enghebatu-н бичил хөрөг Enghebatu 2011.08.07 05:52

Мандухай сэцэн хатныг 80 гаруй насалж байгаад өөд болсон гэж сонссон.

lkhagvaa-н бичил хөрөг lkhagvaa 2011.08.08 03:08

Бас Исмэл сайдын урваач нь энд гардаг шиг гэнэт илрээгүй. Даян хаан хэд хэдэн удаа түүнтэй дайтсан гэдэг байх аа.

blackrock-н бичил хөрөг blackrock 2011.08.08 05:15

Вики дээр 1448-1526 онд амьдарч, 78 насласан гэжээ. Мөн найман хүүхэдтэй байсан талаар:

"Ийнхүү мөрөөдөлөө биелүүлэх мэт их хааны ордны өмнө залбирч байсанчлан яг долоон хүү, нэг охин заяажээ. Тэдгээр нь Төрболд, Улсболд, Барсболд, Арсболд, Ачиболд, Очирболд, Арболд нэмээх долоон хөвгүүн, Төрөлт гүнж нэртэй нэгэн охин төрүүлжээ."

http://mn.wikipedia.org/wiki/Мандухай_сэцэн_хатан

munhzul-н бичил хөрөг munhzul 2011.10.23 00:25

Хүүхдүүд, тэдний нэр уран сайхны дүр гэдэг юм байна лээ.

tegshee-н бичил хөрөг tegshee 2012.10.02 21:16

Kino zaaval tuuhiig ter chigeer ni haruulah albaguishdee. Tuuhiig ugaasaa ter chigeer ni yamarch kino haruulj chadahgui. Tiimees tuuhen kinog bol yag unen tuuh ni baih yostoi gej shuumjlehiig buruu shaamaar bnaa. Film bol urlag hunii buteel, tuuh bol bodit bolson uil yavdal shuudee.

blackrock-н бичил хөрөг blackrock 2012.10.02 21:48

Энд олон талаас хандахыг үгүйсгэхгүй. Та "кино бол урлагийн бүтээл, бодит байдалтай нийцэх албагүй" гэж байна. Энэ бодлыг тань хүндэтгэж буй ч түүхэн сэдэв дээр өөр байр суурьтай байна.

Түүх бол түүх л байх ёстой. Үнэн мөнөөр нь ирээдүй хойчид дамжуулах нь бидний үүрэг. Дэлхий даяар, баян, хүчирхэг гүрнүүд түүхийг өөрийн дураар өөрчлөн бичиж байна. Харин бид тэр бүгдийг эсэргүүцэн, үнэнийг тунхаглан өгүүлэх ёстой.

Гэхдээ 100 хувь баримтаар явна гэж үгүй л дээ. Түүхэн баримтын хэр чухалаас хамаарч зохиолд өөрчлөх эсэхийг шийдэх нь зүйтэй мэт. Жишээ нь, саяхан гардаг Аравт кинонд энгийн л цэрэг эрсийн амьдрал, зорилго, хүсэл мөрөөдөл - энгийн Монгол хүнийг үзүүлдэг. Энэ киноны явдал бол түүхэнд тэмдэглэгдээгүй, зохиомол боловч үндэстэй зүйл. Иймд тэр энгийн цэргүүдийн амь амьдралын нарийн ширийн Мандухай хатны амьдралтай харьцуулбал ач холбогдол багатай болж байна. Харин нөгөөтэйгүүр Мандухай хатны амьдралын талаар тэр цэргүүдээс илүү зүйл тэмдэглэгдэн үлдсэн байж таараа. Тэр бүгдийн чухлыг гээн хаялгүй, өөрчлөн бусниулалгүй үзүүлэх л хэрэгтэй.

Dogi-н бичил хөрөг Dogi 2015.03.10 13:01

Мөнх тэнгэрийн хүчин доор киног оруулахгүй юм уу?

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.