Ингэн нулимс

Ингэн нулимс

Story of a Weeping Camel

2003 · 87 мин · Монгол · Өнгөт · Монгол хэл · Баримтат, Баримтат драм

Тойм

"Ингэн нулимс" бол эхдээ гологдсон нялх ботгоны тухай кино юм. Найруулагч Даваагийн Бямбасүрэн, Луйжи Фалорни нарын өгсөн "Ингэн нулимс" гэдэг нэр ямар нэг метафор (зүйрлэл) биш боловч кино өөрөө метафор өгүүлэмжтэй. Төллөх үеийн хүндрэлийн улмаас эх нь нялх ботгоо голж, амлуулахгүй хажигладаг. Ийм тохиолдолд нүүдэлчин монголчууд хөгжмийн уянгат эгшгээр эхийг нь уяраан, ботгыг нь амлуулдаг. Энэ агшныг Бямбасүрэн, Фалорни нар чадварлагаар кино хальснаа буулгажээ.

Тэд ийм кино хийх санаагаа "Умардын нанук", "Аран хүн" зэрэг сонирхолтой баримтат кино хийсэн Роберт Флаэртигаас олж авсан гэдэг. Бидний мэдэх соёлоос өөр уламжлалт соёлыг хальснаа буулгах нь Флаэртигийн зорилго, кино хийх сэдэл нь байсан. Тэд ч энэ зарчмыг дагасан. Хийх болсон сэдэл нь адил боловч "Ингэн нулимс" Флаэртигийн киноноос илүү туульслаг, энгийн, чөлөөтэй болсон юм. Зөвхөн мал аж ахуй дээр суурилсан малчдын амьдралын хэв маяг аажим боловч өөрчлөгдөж байгааг давхар илэрхийлсэн бүтээл.

Гологдсон ботгыг эхэд амлуулах нүүдэлчдийн ингэ хөөслөх уламжлал киног улам сүрлэг сайхан болгожээ. Хоорондын элдэв зөрчлийг орхин бүгд нэг хүн мэт болж ботгыг эхэд амлуулах явдал гол зүйл болно. Ботгоо голсон ингэ тэмээ уйлж эхэлбэл бүх юм бүтлээ гэсэн үг. Ингэ хөөслөх аргад гол үүрэг гүйцэтгэх хуурчийг ойролцоохь хот айлаас урьж авчрахаар киноны гол дүр Ууганаа ахынхаа хамт явж байгаа нь зангилаа хэсэг юм. Нүүдэлчний чадаагүй зүйлийг суурин газрын хүн чадаж байна. Энэ бол орчин үежилтийн довтолгоог тод харуулж байгаа хэрэг юм. Суурин газрыг Ууганаа харийн нутаг мэт гайхшран харж байгаа нь киноны гол хэсгүүдийн нэг.

Уран бүтээлчид

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/8)

Энэ кинонд дуртай хүмүүс

boldbaatar Belle delgermurun oyunnomin LeeLa titus_tegshee lastsaygoodbye lucy_boo saraa ike tegsheelfc ltuguldur Iker Buzzy ariunbat_cs

Самбар

Badral44, LeeLa нар энд 2 удаа эрээчжээ.
LeeLa 2011.12.21 23:49

Гоё кино, гэхдээ хэтэрхий гоё гээд ихийг хүлээгээд үзчихсэн болхоор тийм ч сэтгэлд хүрээгүй.

Badral44 2012.10.14 16:02

Би бол их бахархаж үзсэн . Монгол гэдэг нэр Academy awards д дуулдагдана гэж бодохоор л бүр сэтгэл хөдөлж үзэж байсан . Сайн бүтээл амьтаны тэр ховор тохиолдлыг кинонд буулгана гэдэг бас л хэцүү санагдсан . Гэхдээ монголчууд юм хойно өөрсдийн нэг хэсэг болсон малынхаа зан аашыг хэнээс ч илүү мэддэг гэдэгээ баталж чадсан гэж нэг талаас бодогдсон доо .

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.