Мөрөөдөгчид

Мөрөөдөгчид

Мөрөөдөгчид

The Dreamers

2003 · 115 мин · Итали, Их Британи, Франц · Өнгөт · Англи, Франц хэл · Драм, Эротик

Тойм

Dreamers' Day-г анх зохион байгуулж байхдаа бид зөвхөн нэг л киног бодож байсан нь энэхүү бүтээл билээ. 1968 он. Парис. Залуус. Хөгжим. Секс. Улстөр. Киноны донтнууд (cinephiles).

Тэр үеийн Парист боловсрол өндөртэй, киног урлаг талаас нь үнэн сэтгэлээсээ мэдэрч чаддаг, хайрладаг, үзээд сэтгэж боддог залуус ямар ч газраас илүү их байсан юм.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Мөрөөдөгчид (2003)

“Алтан хальс” холбоо нь анх 2009 онд Dreamers’ Day өдөрлөгийг зохиож эхлэхээс өмнө бодол оюунд маань хадагдсан нэг л бүтээл байсан нь энэ кино юм.

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/34)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 5 сэтгэгдэл байна

orgilb-н бичил хөрөг orgilb 2012.10.05 17:56

Бүх залуу хүнд ийм үе тохиодог. Хаашаа ч эргэж мэдэхээр, юу ч хийж чадахаар, маргааш юу болохыг ёстой чөтгөр бүү мэд. Ийм л үе. Тойрохгүй, дайрна. Сэтгэл эмтэрнэ, дурсамж үлдэнэ. Энэ чинь амьдрал. Маргашгүй. Төрсөн сэтгэгдэл бол ийм.

odko-н бичил хөрөг odko 2013.09.18 14:59

just like us

Degdeekhei-н бичил хөрөг Degdeekhei 2014.02.09 17:14

Магадгүй. Сайн кино гэж хүмүүсийн биелээгүй хүсэл мөрөөдөл зүүд мөрөөдлийн ертөнцийг харуулсан тэнгэр өөд хүмүүсийг нисгэж чадах тийм шидийн чин зүрх сэтгэлийн бүтээлийг хэлэх байх

Jargalt-н бичил хөрөг Jargalt 2014.09.22 22:36

Зарим хүмүүс энэ киног үнэлэхдээ кинонд гарч байгаа залуусын зөвхөн сонирхол, амьдрах хэв маяг, бусдаас онцгой байдалд нь анхаарлаа хандуулж үнэлээд, өөрсдөө бас тэдэн шиг болох гэж хичээж байгаа юм шиг санагдаад байгаа. Миний бодлоор киноны гол зорилго нь үг, үйлдэл 2 нь хоорондоо таардаггүй хүний байдлыг харуулах гэсэн юм болов уу гэж бодож байна.

Jargalt-н бичил хөрөг Jargalt 2014.09.22 22:56

Мэдээж бас киноны жижиг деталиуд их гоё л доо.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.