Сүүлчийн эзэн хаан

Сүүлчийн эзэн хаан

Сүүлчийн эзэн хаан

The Last Emperor

1987 · 163 мин · Итали, Их Британи, Франц, Хятад · Өнгөт · Англи, Мандарин, Орос, Япон хэл · Намтарчилсан, Туульсын, Түүхэн

Тойм

Манжийн сүүлчийн эзэн хаан Пү И-гийн тухай энэхүү туульсын кино есөн "Оскар"-ын шагнал хүртсэн юм. "Колумбия" кино компани энэ киног санхүүжүүлэх байсан ч студийн зөвлөхүүд энэ кинонд нэг л найдаагүй учир продюсер Жереми Томас хувиасаа 25 сая ам.доллар гаргаж зураг авалтыг эхлүүлсэн гэдэг.

Энэ кино Бертолуччийн хувьд хүрч болох гайхалтай дээд амжилт нь болсон билээ. Тэрээр өмнө нь "Конформистууд" (1969), "Парис дахь сүүлчийн танго" (1973) зэрэг киногоор алдаршаад байв.

Пү И-гийн амьдралыг энэ кинонд бараг л юуг нь ч гуйвуулалгүй, үнэн бодит байдалд их ойрхон дүрсэлсэн байдаг. Гэсэн ч нэлээн зүйлд бодит байдлыг өөрчлөх хэрэгтэй болсон нь мэдээж. Сүүлчийн эзэн хааны бага насандаа хаан ширээнд залрах үеэс эхлээд өтөл насыг нь хүртэлх үеийг өгүүлсний зэрэгцээ Хятадын түүхийг эрс өөрчлөлтийг мөн энэ кинонд харуулжээ. Энэ кино Хятадын Засгийн газартай хамтран хийгдсэн барууны анхны томоохон бүтээл гэдгээрээ мөн онцлогтой юм.

Киноны үндсэн хувилбар 160 минут үргэлжилдэг бөгөөд телевизэд зориулж гаргасан хувилбар нь 218 минут үргэлжилдэг.

Сонирхуулахад, киноны зураг авалтын үеэр Британийн хатан II Элизабет Хятадад айлчилж таарсан бөгөөд Хятадын удирдлагууд киног илүү чухалчилсан тул хатантныг зураг авч байсан Хориотой хот руу оруулахаас татгалзсан байдаг. - Ike Cinecult

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Мөрөөдөгчдийн эцэг тэнгэрт халилаа

Италийн нэрт найруулагч Бернардо Бертолуччи байгаагүйсэн бол “The Dreamers” кино, “Dreamers’ Day” өдөрлөг байхгүй, кино урлаг нэгэн сод хүн, агуу бүтээл, содон мэдрэмжээр дутах байлаа. Чухам Изабель, Тео, Мэтьюгээс урам сэдэл авсан бидний хэсэг нөхөд 2009 онд анх түүний бүтээлийн нөлөөнд автан дурлаж, “Dreamers’ Day” гэж үзвэрээ нэрлэн кино үзүүлсээр өдгөө 10 дахь жилтэйгээ золгож, уржигдархан Дардианы ахан дүүсийн “Розетта”-г үзүүлчихээд байхдаа энэхүү гунигт мэдээг сонсов.

Үзэгчдийн үнэлгээ (5/11)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 3 сэтгэгдэл байна

munhzul-н бичил хөрөг munhzul 2011.10.23 00:33

Төрийн эргэлт, цагийн хувирал энд түүхэн баримтаараа гардаг нь гайхалтай. Хятадууд ингэж гаргахыг зөвшөөрсөн нь бахархмаар.

LeeLa-н бичил хөрөг LeeLa 2014.05.16 22:29

Монгол хатдын/эмэгтэйчүүдийн үсний засалтаар үсээ зассан эмс гардаг. Тэр үед хориотой хотод монгол эмс байсныг харуулсан юм болов уу? Эсвэл үсээ бас тэгж засдаг байсан юм болов уу? хммм....

Jargalt-н бичил хөрөг Jargalt 2015.01.31 23:13

Ter huvtsasnii tuhaid minii huvid Manjuud Mongoliig darlaj baih uyedee undesnii huvtsas chimegleliig ooriin bolgoh geh oroldson oroldloguudiin neg baij magadgui gej bodoj baina.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.