Ганц бие эр

Ганц бие эр

Ганц бие эр

A Single Man

2009 · 99 мин · АНУ · Өнгөт · Англи хэл · Драм

Тойм

Кристофер Иширвүүдийн зохиол дээр үндэслэн энэ киног бүтээжээ. Жорж Фалконер бол уран зохиолыг гүн гүнзгий судалсан их сургуулийн професор, ганц бие эр. Ганц бие эр гэхээр арчаагүй, бохир заваан, муухай гэж битгий бодоорой. Тэр бол цэвэр цэмцгэр, нягт нямбай, аливаад тооцоотой ханддаг, хариуцлагатай нэгэн. Түүний хамтран амьдрагч Жим автомашины ослоор нас барснаас хойш сэтгэл нь сэмэрч, зүрх нь урагдаж өдөр хоногийг арай ядан өнгөрөөнө. Чарли хэдийгээр түүнийг тайвшруулах гэж оролдох боловч угтаа өөрийнхөө төлөө л дэмий чаргууцалдана. Найман сарын турш өглөө бүр босох тоолондоо амсах зовиурт мэдрэмж. Одоо ч тэр минь хажууд байгаа мэт санагдана. Гэхдээ өнгөрсөн бүгдийг мартаад шинээр эхэлж болно. Өөрөө өнгөрөөд, шинээр төрөх... Гэвч Кенни...

Уран бүтээлчид

Холбоотой кино

Үзэгчдийн үнэлгээ (2/2)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.