Ирээд үзэхтүн

Ирээд үзэхтүн

Ирээд үзэхтүн

Come and See (Иди и смотри)

1985 · 146 мин · ЗХУ · Өнгөт · Беларусь, Герман, Орос хэл · Дайны, Сэтгэлзүйн драм
Найруулагч · Элем Климов
Зохиолч · Элем Климов, Алесь Адамович
Жүжигчин · Алексей Кравченко

Тойм

Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацист Германы арми Беларусьт дор хаяж 5295 жижиг тосгодыг сүйтгэж, иргэдийг хороосон байдаг. Хатынь тэр тосгодын нэг нь байв. Флёра хэмээх хөвгүүн партизанчуудтай нэгдэж Германчуудтай байлдахыг хүсэмжлэх ч дайны гай гамшгийг бие сэтгэлээр эдэлнэ.

"Ирээд үзэхтүн" киног бүтээхийн тулд уран бүтээлчид маань 8 жил зовсны эцэст Зөвлөлтийн кино урлагийн төв хороо (Госкино)-ны зөвшөөрлийг олсон байдаг. Энэ хооронд Госкино-с болж Элем Климов галзуурах дөхсөн үе бий. Элем Климовтой хамтран зохиол бичсэн Алесь Адамович Дэлхийн хоёрдугаар дайны үед өсвөр насандаа Беларусийн партизан явжээ. Өдгөө энэ киног 1980-аад оны Зөвлөлтийн кино урлагийн оргил бүтээл хэмээдэг.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Үзэгчдийн үнэлгээ (5/5)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 2 сэтгэгдэл байна

bayarboy-н бичил хөрөг bayarboy 2013.10.05 20:17

Хатины эмэгнэлт явдал гэсэн нэрээр гардаг байсан. Хүүхэд байхад үзээд сэтгэлд гүн хадгалагдан үлдсэн байна. Гитлерийн зурагруу буудаж байгаад хамгийн сүүлд нь хүүхэд болчихоор нь буудаж чадахгүй болчихдог хэсэг нь их юм бодогдуулдаг.

Erkhembayar666-н бичил хөрөг Erkhembayar666 2016.11.11 18:23

энэ киноноос жинхэнэ айдсыг мэдрэнэ

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.