Нүүр

Нүүр

Нүүр

Mug (Twarz)

2018 · 91 мин · Польш · Польш хэл · Драм, Инээдмийн
Найруулагч · Малгожата Шумовска

Тойм

Яасек бол метал хөгжимд дуртай рок залуу. Хөгжмөө хангинуулан машиндаа хурдалж, хөөрхөн найз бүсгүйтэйгээ бүжин нохойтойгоо зугаалах содон залуу Польш Германы хилийн зааг дээр Есүс Христийн аварга хөшөөг барьж явцдаа гэнэтийн осолд орж бэртдэг. Улмаар Европдоо бараг анх удаа гэж хэлж болохуйц нүүр хувиргах мэс засалд орж энэ нь түүний амьдралд олон өөрчлөлтийг авч ирнэ. Яасек түүний гэр бүл, тосгоныхноор нь дамжуулж хүмүүс гаднах төрхөөр хэрхэн дүгнэдэг, шашин хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг, залуусын хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл зэргийг хөндсөн бүтээл. Тус кино нь 68 дахь удаагийн Берлиний кино наадмаас Шүүгчдийн нэрэмжит мөнгөн баавгайн шагналыг хүртсэн юм.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Европын кино наадам 2020

Европын Холбооноос хоёр дахь удаагаа "Европын кино наадам"-г зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа Корона вирусын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Анх 2011 онд Европын кино наадам зохион байгуулагдсан бөгөөд Алтан хальс холбоо орчуулга, сабтайтл дээр ажиллахын сацуу таны яг одоо зочилж буй artfilm.mn цахим хуудасны нээлтийг хийж байсан түүхийг дурсахад таатай байна. 

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.