Дэлхийг хэмжсэн нь

Дэлхийг хэмжсэн нь

Дэлхийг хэмжсэн нь

Measuring the World (Die Vermessung der Welt)

2012 · 119 мин · Австри, Герман · Өнгөт · Герман хэл · Драм, Намтарчилсан, Түүхэн
Найруулагч · Детлев Бук

Тойм

19-р зууны эхэн үед аж төрөх хоёр залуу дэлхий ертөнцийг танин мэдэхээр судална. Нэг нь нүдэнд харагдах зүйлд, харин нөгөөх нь төсөөлөн бодох зүйлд шамдана. Язгууртан угсаа гаралтай Александр фон Хумбольдт Өмнөд Америк тивийг хэмжин, харь орны амьдралыг судлахаар аян замдаа гарна. Ядуу тарчиг амьдралыг туулсан Карл Фридрих Гаус харин гэрийнхээ ажлын ширээнээс судалгааны ажлаа хийж, алдартай математикч болно. Нэр алдарт хүрсэн хоёр герман эрдэмтэн насан өтөл хойноо уулзах ба аль аль нь тийм ч аз жаргалтай байсангүй. Дэлхийн олон улсад амжилттай борлогдсон Германы орчин үеийн уран зохиолыг дэлгэцнээ амилуулахад тус номын зохиогч Даниел Кээлманн кино зохиол дээр хамтран ажиллажээ.

Уран бүтээлчид

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.