Хүслийн жигүүр

Хүслийн жигүүр

Хүслийн жигүүр

Wings of Desire (Der Himmel über Berlin)

1987 · 128 мин · Герман, Франц · Англи, Герман, Франц хэл · Драм, Романс, Фантази

Тойм

Хүн баяр жаргал, зовлон гуниг, гэрэл сүүдрийг туулан байж хүмүүний амьдралаар замнана. Берлин хотод сахиусан тэнгэрүүд хүмүүст тусалж, тэднийг залж, ажиглан сууна. Ингэх зуур нэгэн удаа сахиусан тэнгэр Дамиел нэгэн эмэгтэйд дурлан хүн болохыг асар ихээр хүснэ. Найман настай балчираас наян настай буурал хүртэл хүн ер нь юу хүсэж, мөрөөдөж, бодож явдагийг тус кино харуулна. "Хүний амьдрал гэж ер нь юу вэ?" гэх бидний мөнхийн асуултанд найруулагч Вим Вендерсийн өгсөн хариулт бол "Хүслийн жигүүр"(Герман хэлээр “Берлиний сахиусан тэнгэрүүд”) юм. Энэ хариултыг өгөхдөө Берлин хотоо кино урлагийн түүхэнд мөнхлөн дүрсэлжээ. Тус кино нь 1987 оны Каннын кино наадам болон Европын кино наадмаас “Шилдэг найруулагч”-ийн шагналыг Вим Вендерст авч ирсэн бөгөөд яах аргагүй кино урлагийн сор бүтээлийн нэг юм.

Уран бүтээлчид

Үзэгчдийн үнэлгээ (1/1)

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.