Донбас

Тойм
Украйны зүүн бүс нутаг Донбасд "эрлийз дайн"(хуурамч мэдээлэл, дипломат ажиллагаа, сонгуульд интервенц хийх зэргийг ашиглан уламжлалт дайныг, улс төр, иргэний, кибер дайнтай эрлийзжүүлсэн дайн) газар авна. Салан тусгаарлагчдийн өдөөн хатгасан зэвсэгт мөргөлдөөн, аллага, хулгай дээрэм хаа сайгүй.
Донбасд дайныг энхтайван, үзэл суртлыг үнэн, үзэн ядалтыг хайр гэж үздэг. Донбаст хийх аялал олон сонирхолтой адал явдлыг нээнэ. Тэдгээр нь жихүүцэм муухай, драматик байх ба амьдрал, үхлээр сүлэлдэнэ. Энэ бол зөвхөн нэг бүс нутаг, улс төрийн системийн тухай биш юм. Энэ бол дэлхийн тухай, "шинэ цагийн үнэн"-д төөрсөн төөрөгдлийн тухай, хуурамч үзэл бодлын тухай, энэ бол хүн бүрийн, бид бүгдийн тухай юм.