Од ба Гэгээ

Од ба Гэгээ

Од ба Гэгээ

They Sing up on the Hill

2018 · Их Британи, Монгол · Англи, Монгол хэл · Драм

Тойм

Монгол Улсыг дэлхий дахинд нүүдэлч соёл, хөх тэнгэр, хурдан мориор төсөөлөх нь элбэг. Харин "Од ба Гэгээ" кинонд Улаанбаатар хотын залуусын амьдралыг дуу хөгжимд дурласан хоёр залуугаар тольдон харуулжээ. Гол дүр Од өөрийн хамтлагтай ч, хийж буй бүхэндээ сэтгэл дундуур, төөрч будилсан нэгэн. Харин урлагийн гэр бүлд төрж өссөн Гэгээ үндэсний хөгжимд элэгтэй, хийж бүтээх хүсэлтэй, амьдралд хүлээцтэй хандаж сурсан бүсгүй. Хоёр залуугийн хувь заяа огтлолцож, орчин үеийн болоод ардын хөгжмийн хослолоос шинэ бүтээл төрнө. Киноны гол дүрийг бүтээсэн Б.Дөлгөөн (Магнолиан), М.Номин-Эрдэнэ (N.M.N) нар киноны дуунуудыг хамтран зохиосон бөгөөд Монголын өөр хамтлаг, уран бүтээлчдийн дуу ч киног чимжээ.

Тус кино 2018 оны Бусаны олон улсын кино наадмаар дэлхийн нээлтээ хийсэн бөгөөд 10 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино наадмын нээлтийн кино болсон юм.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Энэ кино орсон жагсаалтууд

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.