Биднээс алсарсан мөрөөдөл

Тойм
"Биднээс алсарсан мөрөөдөл" кинонд хоёр Герман нэгдэх үеэр өөрсдөө ч мэдэлгүй золиос нь болсон “хаягдсан үеийнхэн”-ий тухай өгүүлдэг.
Хэдхэн жилийн өмнө Дани, Рико, Паул, Марк нар үзэл суртал ноёрхсон Зүүн Германы энгийн л сурагчид байлаа. Тэдний өдөр тутмын амьдрал харьцангуй эгэл жирийн, санаа зовох зүйлгүй байв. Харин хоёр Герман улс нэгдсэний дараа дүрэм журам гэх зүйл үгүй болж, залуусын амьдрал орвонгоороо эргэнэ.
Эх сурвалж: https://www.goethe.de