Үд дунд Клоетой хамт

Үд дунд Клоетой хамт

Үд дунд Клоетой хамт

Love in the Afternoon (L'amour l'après-midi)

1972 · 97 мин · Франц · Өнгөт · Франц хэл · Драм, Романс
Найруулагч · Эрик Ромер
Продюсер · Барбет Шрёдер
Зохиолч · Эрик Ромер
Жүжигчин · Зузу

Тойм

Ромерийн ёс суртахууны зургаан туужийн сүүлийнх. Фредерик бол Парист эхнэр, хүүхдийн хамт амьдрах буржуаз эр (ханамжтай иргэн). Бүх юм боломжийн, эхнэртэй хайртай, амьдрал ямар байх ёстой яг л түүнийхээр мэт боловч амьдрал нэг л монотон санагдаж үд дунд эхнэрээсээ өөр эмэгтэйчүүдийг мөрөөдөж өдөр хоногуудыг өнгөрөөнө. Нэг өдөр, түүний хуучны андын амраг байсан Клое ажил дээр нь ирнэ. Тэд үд дунд тогтмол уулзацгаах болж Фредерикийг эргүүлж эхэлнэ. Ингээд мань эр ёс суртахууны хувьд эргэлзээнд орж эхэлнэ.

Тус филмээс анзаарвал дүрүүдийн өмссөн хувцас энэ киноны гол зүйрлэл мэт. Фредерикийн бичиг хэргийн ажилтан эмэгтэй ногоон өнгийн цувтай оффисд орж ирнэ. Ногоон өнгө бол алив хэв загвараас ангид өөрчлөгдөшгүй тогтвортой өнгийг илтгэнэ. Удалгүй Фредерик үдийн цайгаараа дэлгүүр орж ногоон өнгийн битүү захтай цамц авахаас зайлсхийдэг. Тэр хэтэрхий хэвийн байхаас, бусадтай адил байхаас залхах өнгө аяс цухалзана. Харин түүний эхнэр Хелен хөх эсвэл ногоон өнгийг ихэвчлэн өмсөх бол Клое улаан өнгийн хувцас өмсөж үзэгдэнэ. Клое, Фредерик хоёрын харилцаа ойртох тусам Клое нэг удаа ногоон өнгийн даашинз өмсөх хэсэг үзэгдэнэ. Гэвч удалгүй тайлаад улаан болгож буцааж өмсдөг.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Үзэгчдийн үнэлгээ (1/1)

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.