Хайрт Винсент

Хайрт Винсент

Хайрт Винсент

Loving Vincent

2017 · 94 мин · Их Британи, Польш · Англи хэл · Драм, Намтарчилсан, Хүүхэлдэйн
Найруулагч · Хью Уэлшман , Дорота Кобелa
Зураглаач · Тристан Оливер

Тойм

Уран зургаар бүтээсэн дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний кино гэгдэх эл бүтээл алдарт зураач Винсент ван Гогийн амьдралын сүүлийн өдрүүдийг өгүүлнэ. Винсентийг нас барснаас жилийн дараа залуу эр шууданч эцгийнхээ хүсэлтээр зураачийн сүүлийн захиаг дүү Теод нь хүргэж өгөхөөр замд гарна. Тэрээр захиаг хүргэж өгөх даалгавар Винсентийн учир битүүлэг үхлийн учрыг тайлах аян болж хувирна.

90 дэх удаагийн Оскарын шагналд нэр дэвшээд буй уг бүтээлийн хийц тун өвөрмөц. Кино хийх хамгийн удаан, нарийн чимхлүүр аргыг сонгож авчээ. Киног хийхдээ эхлээд жүжигчдээ ногоон дэлгэцийн өмнө тоглуулж дүрс авсны дараа фрэйм бүрийг тосон будгаар буджээ. Гэхдээ энэ нь зүгээр нэг давхарлан будах бус Винсент ван Гогийн уран зургийн арга барилаар зурж, түүний гол бүтээлүүдийг дэлгэцнээ амилуулсан юм. Нийт 65000 фрэйм тус бүрийг тосон будгаар 125 зураач өөрийн гараар урласан гэсэн үг. 94 минутын эл киног бүтээхэд бүтэн 4 жил зарцуулсан байна. Хэдий компьютер график ашиглан богино хугацаанд бүтээж болох байсан ч ийн гараар урласныг яахан гүйцэх билээ.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (4/4)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.