Муужгайг минь сайн хараарай

Муужгайг минь сайн хараарай

Муужгайг минь сайн хараарай

Take Care of My Cat (고양이를 부탁해)

2001 · 112 мин · Өмнөд Солонгос · Өнгөт · Солонгос хэл · Драм
Найруулагч · Жэ-юн Жён
Зохиолч · Жэ-юн Жён
Жүжигчин · Бэ Дүна

Тойм

Инчонд 10 жилээ дөнгөж төгссөн таван сайн найз охин амьдралд хөлөө олохоор хичээнэ. Нөхөрлөлөө үргэлжлүүлэх, бие биедээ хань дэм болохын тулд аль болох ойр ойрхон уулзах гэж үзнэ. Яг л Феллинигийн "I Vitelloni" дээр гардаг шиг жижиг хотын залуусын амьдралын эргэлтийн цэгийг харуулсан Солонгос бүтээл. Хи Жү Сөүлд брокерийн компанид боломжийн цалинтай ажилтай. Дүнсгэр Жи Юүн нурж унах гэж буй байшинд өвөө эмээтэйгээ амьдрахын сацуу ажил олох гэж их зовно. Тэй Хи хувийн жижиг бизнестэй гэрийнхэнтэйгээ хамт байх ба хөгжлийн бэрхшээлтэй найрагч залууд шүлгээ шивэхэд тусалдаг. Үлдсэн хоёр ихэр охид нь гудамжинд бараа зарах зэргээр ойр зуур мөнгө олно. Хи Жүгийн төрсөн өдрөөр Жи Юүн муурын зулзага бэлэглэснээр тэдний амьдрал цааш өрнөнө. Уг кино нь Бусаны кино наадмын Шинэ давалгаа ангиллын тусгай шагнал, Хонг Конгийн кино наадмын олон улсын кино шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал, Роттердамын олон улсын кино наадмын "KNF"-ийн тусгай шагнал хүртсэн болно. - E.N

Уран бүтээлчид

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.