Валтари кино туршилтууд

Валтари кино туршилтууд

Валтари кино туршилтууд

The Valtari Mystery Film Experiment

2012 · Өнгөт · Эксперименталь

Тойм

Исландын алдарт Сигур Роз хамтлаг 2012 онд шинэ цомог "Валтари"-гаа гаргахтай зэрэг тус цомгийн дуунуудыг сонсоод төрсөн мэдрэмжээ дэлгэцэнд буулгаж, богино хэмжээний кино бүтээх тэмцээн зарлажээ. Ийнхүү орон орноос ирсэн 800 гаруй киноноос 16 шилдэг киног шалгаруулсан байдаг.

"Бид хөгжмөөрөө урьдаас тогтоосон сэтгэл хөдлөлийг үүсгэх гэдэггүй. Манай хөгжмөөс юу мэдрэх, юу олж авах учиртайг бид зааж номлохгүй. Үнэндээ эдгээр найруулагч киногоороо ямар зүйл илэрхийлэхийг мэдэх юм алга. Тэд нэг нь нөгөөгийнхөө юу хийж байгааг мэдэхгүй. Тиймдээ ч сонирхолтой бүтээл төрнө гэж найдаж байна." - Сигур Роз, 2012 оны Тавдугаар сар

Энэ кино орсон жагсаалтууд

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.