Хайр үгүй

Хайр үгүй

Хайр үгүй

Loveless (Нелюбовь)

2017 · 128 мин · ОХУ, Франц · Өнгөт · Орос хэл · Драм
Найруулагч · Андрей Звягинцев
Зохиолч · Андрей Звягинцев

Тойм

Женя, Борис хоёр гэр бүлээ эвдэхээр эгнэгт шийдсэн хүмүүсийн зэвүүцэл, гутрал, үзэн ядалтаар дүүрэн амьдралаар амьдарна. Аль аль нь амраг хүнтэй болсон учир 12 настай хүүгээ хэрхэхийг шийдчихвэл хоёр дахь амьдралаа эхлүүлнэ хэмээн яарах аж. Гэтэл ээлжит хэрүүлийг нь чихээрээ сонссон Алёша ор сураггүй алга болно...

2014 онд Каннд өрсөлдсөн "Левиафан" киноноосоо болж Оросын засгийн газрынханд чичлүүлсэн Звягинцев энэ киногоо бүтээхдээ зорьсондоо хүрч Оросын төсвөөс ямар ч тусламж авалгүй хийсэн байна.

Уг бүтээл Каннын кино наадмын Шүүгчдийн шагналыг хүртсэн юм.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Каннын кино наадам 2017 - Шилдгүүд тодорлоо

Каннын кино наадам 70 жилийн ойгоо сүрлэг тэмдэглэж өнгөрөөлөө. Дэлхийн хамгийн нэр хүндтэй энэ кино наадам 12 өдрийн турш үргэлжилсний эцэст 5 сарын 28-нд ялагчдаа тодруулжээ.

Хайр үгүй: Звягинцевийн бас нэгэн гайхалтай бүтээл

Бие биедээ хайргүй хос гэр бүлийн амьдралаа төгсгөх гэхээс тэсэж ядна. Хэн хэн нь шинэ амрагтай болсон бөгөөд хүү Алёша нь л байхгүй бол бүх юм голдрилдоо орчих мэт. Эцэг эхийнхээ үзэн ядалтаар дүүрэн яриаг сонссон хүү гэрээсээ одно. Эрэл хэрхэн төгсөх бол? 

Үзэгчдийн үнэлгээ (5/7)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.