Чик

Чик

Чик

Goodbye Berlin (Tschick)

2016 · 95 мин · Герман · Өнгөт · Герман хэл · Драм, Инээдмийн

Тойм

Зун цаг. Хулгайлсан машин. Өмнө нь харин нээж үл дуусах хорвоо ертөнц. Кинонд өсвөр насны хоёр жаал амьдралыг нь өөрчлөх аялалд гарч буй тухай өгүүлнэ. Хоорондоо төсгүй ч Майк, Чик хоёр анд нөхөр бололцож ийнхүү замд гарсан нь өсөж том хүн болох аян гэмээр аж. Чик бол орос цагаачийн үр удам, Берлиний ядуусын хороололд амьдардаг. Харин Майк чинээлэг гэр бүлээс гаралтай ч эцэг эх нь хайхардаггүй. Эл киног Вольфганг Херрндорфын хүүхэд залууст зориулсан ижил нэрт романаас сэдэвлэн бүтээжээ.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Найруулагч Фатих Акин

Берлиний олон улсын кино наадмын "Алтан байвгай"-н эзэн, Каннын кино наадмын "Шилдэг кино зохиол"-ын шагналт Германы алдарт найруулагч, зохиолч, продюсер Фатих Акин.

Чик (2016)

Найруулагч Фатих Акин 2011 онд анх номыг уншмагцаа л киног нь хийхийг хүссэн гэдэг. Үеийнхэндээ гадуурхагддаг, ангийнхаа охиныг гэсэн шохоорхол нь бүтэлгүйтэх Майк хүүгийн дүр өөрийнх нь өсвөр насыг санагдуулсан бол зохиолын хөнгөн өрнөл, дүрүүд нь “Өглөөний цайны клуб”, “Феррис Бьюллерийн чөлөөтэй өдөр” зэрэг түүний хүүхэд ахуйдаа үзэж өссөн 1980-аад оны кинонуудыг бодогдуулжээ.

Алтан хальс индепендент кино наадам 2017

Алтан хальс индепендент кино наадам 5 дахь жилдээ 2017 гурван өдрийн турш iCinema-д зохион байгуулагдаж наадмын төгсгөлд шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн юм.

Үзэгчдийн үнэлгээ (4/4)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.