Буруутан

Буруутан

Буруутан

The Accused

1988 · 111 мин · АНУ · Англи хэл · Гэмт хэрэгт, Драм
Найруулагч · Жонатан Каплан
Жүжигчин · Жоди Фостер

Тойм

1983 оны 3 сарын 6-ны өдөр Масcачусетс мужийн Нью Бедфорд хотын бааранд үйлдэгдсэн бүлэг хүчингийн хэргээс сэдэвлэн хийгдсэн “Буруутан” кино хүчирхийллийн бодит баримтыг хөндөж гаргасан анхны Холливудын кино болж байв.

Жүжигчин Жоди Фостер уг киноны Сарагийн дүрээр тухайн ондоо “Шилдэг эмэгтэй гол дүр” төрөлд Оскарын шагнал хүртэж байсан юм. Улсын яллагчийн дүрийг бүтээсэн Кэлли МакГиллис ч бодит амьдрал дээр хүчингийн хэргийн хохирогч байжээ.

Эмэгтэй хүний “үгүй” хэмээн эсэргүүцэх нь хуурамч аяглал төдий, дотроо дуртай байгаа гэхчлэн эмэгтэй хүний үйлдлийг урвуулан “тайлж уншсан”-аа хүчингийн хэргийн зөвтгөл болгох гэж оролдох, хохирогчийг буруутгах зэрэг зүй бус хандлагуудыг халах, олон нийтэд таниулан ойлгуулахад уг киноны гүйцэтгэсэн үүрэг чамгүй юм.

Уран бүтээлчид

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (1/1)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.