Чиний нэр

Чиний нэр

Чиний нэр

Your Name (Kimi No Na Wa) (君の名は)

2016 · 90 мин · Япон · Өнгөт · Япон хэл · Драм, Хүүхэлдэйн
Найруулагч · Макото Шинкай

Тойм

"Хоромд таван ямх" киногоороо шуугиан тарьж байсан Макото Шинкайн шинэ кино нээлтээ хийсэн даруйдаа олны анхааралд өртсөн нь учиртай. Домогт Хаяо Мияазакиг зодог тайлснаас хойш эзэнгүйрсэн орон зай, үзэгчдийн хүлээлтийг нөхөх уран бүтээл дутагдаж байлаа. "Чиний нэр" киногоороо Шинкай гайхамшгийн тухай өгүүлэхийг зорьжээ- кино зохиол нь Мияазакиг гэхээсээ Харуки Муракамиг санагдуулна. Токиод амьдардаг Таки, тосгонд амьдардаг Мицуха охин хоёр зүүдэлж байхдаа бие нь солигдоно. Гаднаасаа байдаг л нэг өсвөр насныханд зориулсан хайрын тухай кино шиг харагдавч энэ кинонд онолын физик, эртний домог, сүйрэл дагуулсан байгалийн гамшиг, түүхийн эрэл хайгуул, цаг хугацаанд хөөгдөх, хайр дурлалын түүх гээд олон элемент сүлэлджээ. Киноны хөгжмийг Японы алдарт RADWIMPS хамтлаг зохиожээ.

Эх сурвалж: https://www.theguardian.com/film/2016/nov/09/makoto-shinkai-director-anime-your-name

Уран бүтээлчид

Үзэгчдийн үнэлгээ (5/7)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.