Шөнө дундын үеэр

Шөнө дундын үеэр

Тойм

Жазз домгууд болох Лестер Янг, Бад Пауэллийн амьдралын нийлэмж дээр үндэслэн гаргаж ирсэн "Дэйл Тёрнер" хэмээх жазз тенор саксофончны амьдралыг хүүрнэх бүтээл. Франц эрийн дүрийг Бад Пауэллыг Парист амьдарч байх хугацаанд нөхөрлөж байсан үеийнхээ тухай "Бишрэлгүй улсын бүжиг" нэрт дурдатгал бичсэн Франсис Подрас хэмээх эр дээр сэдэвлэсэн байна. Энэ кино нь 1950-иад оны Парисын Жазз хөгжмийн ертөнцийн талаарх бодрол гэлтэй.

Энэ киноны Дэйл Тёрнер болсон домогт тенор саксофончин Декстер Гордон уг дүрээрээ Оскарт нэр дэвшиж байв. Херби Хэнкок энэ кинон дээрх хөгжмийн зохиолоороо Оскар хүртсэн юм.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Үзэгчдийн үнэлгээ (1/1)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.