Өглөө нь үгүй зүүд

Өглөө нь үгүй зүүд

Өглөө нь үгүй зүүд

Starless Dreams (رؤیاهای دم صبح)

2016 · 76 мин · Иран · Өнгөт · Перс хэл · Баримтат
Найруулагч · Мехрдад Оскуи
Продюсер · Мехрдад Оскуи
Зохиолч · Мехрдад Оскуи

Тойм

Насанд хүрээгүй эмэгтэйчүүдийн хорих ангид зураг авах зөвшөөрлөө 7 жил хөөцөлдөж байж зургийг нь авсан онц ноцтой, хүнд, давтан хэрэг үйлдсэн залуу авхай нарын ертөнцийг энэ киноноос үзээрэй.

Хэдий хатуу дэглэмтэй хорих анги боловч гадаад ертөнцөд эдлэхгүй эрх чөлөөг өөрсдөө бие болгосон охид шинэ жилийн баяр болоход гуниг гутралд автана. Гэр бүлийнхэнтэйгээ уулзаж гэртээ харих чөлөөний хэд хоног нь тэдний хувьд бодит байдлыг сануулах, улмаар өөрсдийг нь гэмт хэргээ үйлдэхэд хүргэсэн нийгэмд нь эргэж авчрах үе юм. Иран улсаас баримтат киноны төрөлд олон улсын фестивалиудад өрсөлдөж буй энэ кино 20 гаруй олон улсын чанартай шагнал хүртсэн байна. - Мөнхнаран

Уран бүтээлчид

Холбоотой кино

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.