Патерсон

Патерсон

Патерсон

Paterson

2016 · 118 мин · АНУ, Герман, Франц · Өнгөт · Англи хэл · Драм, Инээдмийн
Найруулагч · Жим Жармуш
Зохиолч · Жим Жармуш
Жүжигчин · Адам Драйвер, Гольшифте Фарахани

Тойм

Патерсон Нью Жерсигийн Патерсон гэдэг ижил нэрт хотод автобусны жолооч хийдэг. Өдөр тутмын амьдралын хэмнэл нь нэг хэвийн. Тогтсон замаар тэргээ жолоодно, тэмдэглэлийн дэвтэртээ шүлэг бичнэ, харих замдаа уушийн газар яг нэг шил шар айраг ууна, гэртээ харихад эхнэр Лаура нь хүлээж байна. Харин Лаура тэс өөр нэгэн. Бараг өдөр бүр шинэ зүйл бодож олж, шинэ мөрөөдлөөр жигүүрлэнэ.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Патерсон хотын автобусны жолооч-яруу найрагч залуугийн түүх ба Жим Жармуш гэж хэн бэ?

Жармушын кинонууд бодролд оруулдгаараа алдартай. Түүний хамгийн сүүлд гарсан Патерсон (2016) кинонд Нью Жерсигийн Патерсон хотод автобусны жолооч хийдэг залуугийн 7 хоногийн амьдралыг харуулдаг. Энэ киног бүтээхдээ Жармуш үзэгчдийг дараагийн үйл явдал нь юу байх бол гэж бодуулахаасаа илүүтэйгээр киноны мөч бүрийг анзаарч таашааж үзээсэй гэж зорьсон байна. Магадгүй энэ киног үзсэн хэн бүхэн амьдралынхаа талаар нэгэнтээ эргэцүүлэн бодох байх.

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/5)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 2 сэтгэгдэл байна

TsenguunTumurkhuyag-н бичил хөрөг TsenguunTumurkhuyag 2017.03.19 18:14

Киноны тухай сайхан нийтлэл уншсан тул үнэхээр үзмээр байна

Nudori-н бичил хөрөг Nudori 2017.05.09 00:26

Тэд зүгээр л амьдардаг. Эхлээд ажиглахад цөөхөн "өнгөтэй", жирийн л хүмүүс. Урсгалаар урсагчид. Урсгал дагуу байхад буруу зүйл байхгүй ч өөр зүйлийг хүссээр байна. Өөрсдөө анзаардаггүй зүйл нь тэдний "сонирхолтой өнгөнүүд". Жижигхээн зүйл өөрчилөгдөхөд тэд "өөрсдийгөө" анзаарч эхэлдэг. Нөгөөх нь маш сонирхолтой. Бусдаас ондоо, сонирхолтой. Хүмүүсийн анхаарлыг татдаг. Гэхдээ тэд хичээдэггүй, өөрсдийнх нь хувьд энэ бол урсгалын дагуу. Гэхдээ киног үзэх тусам заавал бидэнд ангилал хэрэггүйг ойлгоно. Цөөхөн эсвэл олон, сонирхолтой эсвэл энгийн.Эцсийн дүнд тэд амьдарч л байгаа.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.