Викториа

Викториа

Викториа

Victoria

2015 · 138 мин · Герман, Франц · Өнгөт · Англи, Герман, Испани хэл · Драм
Найруулагч · Себастиан Шиппер
Зохиолч · Себастиан Шиппер
Жүжигчин · Лайа Коста

Тойм

Нэг удаагийн тасралтгүй зураг авалтаар 140 минутын кино хийсэн гэвэл та төсөөлөх үү? Германы найруулагч Себастиан Шиппер “Викториа” киногоороо энэ төсөөллийг бодит байдал болгосон нь 2015 оны кино урлагт хийгдсэн хамгийн санаанд багтамгүй зоригтой шийдлүүдийн нэг байв. Ганцхан удаагийн зураг авалтаар киног гүйцээнэ гэдэг найруулагч, зураглаач, жүжигчдэд нэн амаргүй сонголт. Кинонд сонгож авсан зураг авалтын энэхүү арга барилаас үүдээд 140 минутын турш зогсолтгүй жүжиглэх учиртай жүжигчдийн тоглолт гайхмаар бодитой, зөнгөөрөө өрнөжээ. Берлин хотын 22 өөр байрлалд шилжиж зураг авч байхад жүжигчид нэг л алдаа гаргах аваас ганц сцений зураг авалт бус кино бүхэлдээ ахин эхлэх учиртай тул 12 хуудас кино зохиолыг гол дүрийн жүжигчид эгээ л өөрсдийн амьдралыг тоглож буй мэт өөриймшүүлэх, мөн зураг авалтын явцад хувиргаж, өөрчлөх шаардлагатай тулжээ. Киног үзсэн хэн ч жүжигчдийн гайхалтай тоглолтыг бишрэх биз ээ.

Шөнийн Берлин хотын диско клубээс эхэлсэн залуусын гэмгүйхэн зугаа, цэнгээн киноны үйл явдал өрнөх тусам эрчимжсээр санаанд оромгүй эргэлтээр өндөрлөнө. Ухаангүй шийдвэрүүд амьдралд муу үр дагавар авчирдаг гэдэгтэй хэн ч маргахгүй, харин санаанд оромгүй хор уршиг авчирдаг хүний сайх тэнэглэл тун шалихгүй алхмаас эхэлдэг ч байж мэднэ.

“Викториа” кино энэ оны Берлины кино наадмаас “Зураглаачийн онцлох бүтээлч ажиллагаа”-ныхаа төлөө Мөнгөн баавгай шагналыг хүртжээ. - Ж.Тэгшзаяа

Уран бүтээлчид

Холбоотой кино

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (4/4)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.