Тунгалаг оюуны мөнхийн гэгээ

Тунгалаг оюуны мөнхийн гэгээ

Тунгалаг оюуны мөнхийн гэгээ

Eternal Sunshine of the Spotless Mind

2004 · 108 мин · АНУ · Өнгөт · Англи хэл · Фантази

Тойм

Жоел нэгэн Валентиний өдрөөр Клемийн ажил дээр бэлэг өгөхөөр очиж л дээ. Гэвч найз охин нь түүнийг таньсангүй, түүгээр ч барахгүй өөр нэгэн үлмэдэгдэх залуутай дотно байхыг Жоел ажиглана. Энэ явдлаас юуг ч үл ойлгосон Жоелийн хэцүү байдлыг тэвчээгүй найз нь түүнд Клем өөрийг нь дурсамжаасаа арчуулсан гэдгийг мэдүүлдэг. Эхэндээ ийм юм байж болохгүй гэж итгэж байсан ч, Клемд уурласан, гомдсон сэтгэлээр өөрөө ч бас Клемийг ой санамжаасаа устгуулахаар шийддэг.

Гэвч Клемтэй холбоотой дурсамж дотроо аялж, бас түүнийгээ устгуулж байхдаа Жоел үнэн хэрэгтээ эмчид ярьж байсан шигээ Клемд дургүй, үзэн яддаг бус, харин ч түүнтэй байсан хором бүрийг алдахаас айдаг гэдгээ мэдэж, энэ бүхнийг зогсоохыг оролдоно.

Хэдийгээр Жоел шинжлэх ухааны эсрэг тэмцсэн ч бүтэлгүйтэж, эцсийн эцэст Клем түүний ой санамжаас алга болно. Энэ бүхнээс хамгийн гайхамшигтай нь, маргааш нь Жоел өөрийн мэдэлгүй Монтак хэмээх Клемтэй анх танилцаж байсан газар руу галт тэргэнд суудаг (Клемийг мартчихсан шүү дээ!). Бүр гайхалтай нь, тэнд “үл таних” эмэгтэй болох Клемтэй танилцдаг!!!

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Тунгалаг оюуны мөнхийн гэгээ (2004)

За энэ урт нэртэй кино бол Чарли Кауфманн болон Мишель Гондригийн нэгэн шилдэг бүтээл… Кауфманн бол орчин цагийн кино зохиолын хаан гэж хэлж болохоор хүн… 1999 онд анх Жон Малкович байхуй-ийн зохиолыг бичиж шуугиан тарьж байсан… Тэгвэл одоо энд миний танилцуулах кино нь сонгодгуудаас дутахгүй шилдэг зохиол болсон юм… (Анхаар: Уг нийтлэлд киноны үндсэн өрнөлийг илчлэх болно)

Үзэгчдийн үнэлгээ (5/25)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 6 сэтгэгдэл байна

Oriele-н бичил хөрөг Oriele 2011.06.27 08:09

киноны нэрийг яасан гоё орчуулаа вэ :)

Dexter-н бичил хөрөг Dexter 2011.10.26 13:05

Харин тийм байна.

LeeLa-н бичил хөрөг LeeLa 2011.10.26 17:26

Ёстой гоё кино

orgilb-н бичил хөрөг orgilb 2012.10.12 17:52

"Цаг хугацааг ухрааж болдогсон бол" гэж олон хүн хэлдэг. Нэгэнт чадахгүй тул өөр арга олсон нь "толбо болсон муу дурсамжаа устгах". Ингээд "ямар ч буртаггүй оюун санаа юутай гэрэл гэгээтэй вэ" гэж бодохын төдийд "одоо тэгээд сэтгэл ханав уу?" гэсэн нэхэл эхлэнэ.

anudariya-н бичил хөрөг anudariya 2015.03.28 10:55

энэ киног төгс санагддаг. DVD-р олж авмаар байна.

VampireHeart-н бичил хөрөг VampireHeart 2016.07.27 02:27

Nicely written @orgilb

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.