Бурхдын гүн хүсэл

Бурхдын гүн хүсэл

Бурхдын гүн хүсэл

Profound Desire of the Gods (神々の深き欲望 Kamigami no fukaki yokubo)

1968 · 172 мин · Япон · Өнгөт · Япон хэл · Драм, Туульсын
Найруулагч · Шөхэй Имамүра
Зохиолч · Шөхэй Имамүра
Жүжигчин · Рэнтаро Микүни

Тойм

1960-аад он. Японы гол арлуудаас зайдуу орших бөглүү нэгэн арал дээр элсэн чихрийн үйлдвэрт худаг гаргахаар инженер залуу Токиогоос томилогдон ирнэ. Орчин үеийн соёлт Японы иргэн түүнд арлын бүгчим халуун уур амьсгал, зэрлэг байгаль амьтан, эртнээс уламжилж ирсэн зан заншил, сүсэг бишрэлээ хэвээр хадгалан аж төрөх нутгийнхан нэг л тухгүй оргино. Хоорондоо цус холилдсоноос болж арлынханд ад үзэгдэх Фүторигийн гэр бүлийнхэнтэй инженер залуу санамсаргүй холбогдсоноор арлын жигтэй байдал ч тэр, элсэн чихрийн үйлдвэрлэл болоод уламжлалт аж байдал хоорондын зөрчилдөөн ч тэр улам ил болж эхэлнэ.

Соёлын антропологич хэмээн өөрийгөө тодорхойлдог Имамурагийн энэхүү бүтээлийг барууны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, орчин үежихийн тулд Япон орон юу туулсныг тольдон харуулсан гэх нь бий. Кинонууддаа хүний адгууслаг шинж чанарыг ил тод харуулахыг зорьдгоо Имамура энэ бүтээлдээ ч мартаагүй бөгөөд нэгэнтээ дагалдан суралцаж явсан Ясужиро Озугийн бүтээлүүдээс тэс ондоо хэв маягаар япон хүмүүс, япон сэтгэл зүйг дүрслэн харуулна.

Уран бүтээлчид

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (3/3)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.