Би, Эрл бас үхэж буй охин

Би, Эрл бас үхэж буй охин

Би, Эрл бас үхэж буй охин

Me and Earl and the Dying Girl

2015 · 105 мин · АНУ · Өнгөт · Англи хэл · Драм, Инээдмийн
Найруулагч · Альфонсо Гомес-Рехон
Зохиолч · Жесси Эндрюс
Жүжигчин · Томас Манн, Оливиа Күк
Хөгжмийн зохиолч · Брайн Ино

Тойм

Грег бол өсвөр насны хөвгүүн. Тийм ч нийтэч биш. Гэхдээ цор ганц найз Эрлийн хамт сонин богино кинонууд хийдэг. Гэвч Грегийн ээж түүнийг цусны хорт хавдартай охинтой найзлахыг шаардсанаар байдал өөрөөр эргэнэ.

Энэ кино 2015 оны Сандэнс кино наадамд нээлтээ хийхэд анхны үзэгчид босож удаан гэгч нь алга ташсаныг батлан Наадмын дээд шагнал болон үзэгчдийн шагнал олгогджээ.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Би, Алтан Хальс болон Алга болж буй үзэгчид (буюу өөрийн хэв маягийн эрэлд хийсэн аялал)

Найруулагч Альфонсо Гомес-Рехоны өгүүлсэнээр ижил нэр бүхий эх зохиолыг уншаад өөрөөс нь өөр хүн кино болгож чадахгүй гэдэгт итгэлтэй байсан гэж Мартин Скорсезетэй зэрэгцэн энэхүү киноныхоо талаар ярилцан суухдаа хэлж байсан юм. Түүний ахлах сургуулийн он жилүүд үнэхээр л богино хэмжээний кино төслүүдээр дүүрэн байсан ажээ. Гол дүрийн Грегээс өөрийгөө харсан найруулагчид энэхүү зохиолыг өөрийн амьдралын эхэн үеийн түүхийг харуулсан хагас-баримтат кино болгосон нь яалт ч үгүй онцгой бүтээл төрсөн нэг шалтгаан байсан болов уу.

Миний цомхон ертөнц болоод энгийн тэмдэглэл (Нэгдүгээр хэсэг)

Энэхүү тэмдэглэлийн гол зорилго бол амьдралын энгийн хором мөч бүрийг ч таашаахыг хүссэн, хэн нэгэнд итгэх итгэлээ алдаж буй, нас явж бодол өөрчлөгдсөнөөр олон санаа толгой дотор тань эрээлжлэх үед, өөрийгөө үзэн ядах сэтгэгдэл ундран гарч таныг зовоож байгаа бол, сэтгэлийн шаналал ихсэх мөчид, жаргалтай үедээ ч хөнгөхөн гуниг хэсэг хором мэдэрмээр та бүхэнд, хувь хүн бүрд эдгээр кинонуудыг ЗААВАЛ БИШ ч амьдралдаа нэг удаа эхлүүлээд хаясан ч хамаагүй сонирхоод үзээрэй гэж зөвлөхөд оршино.

Миний цомхон ертөнц болоод энгийн тэмдэглэл (Хоёрдугаар хэсэг)

Дахин тэмдэглэхэд уг тэмдэглэлийн гол зорилго бол дэлгэцийн урлагийн жинхэнэ амьдралын хэсгээс таашаахыг хүссэн тэр л үзэгчдэд зориулж зөвлөсөн кинонуудыг өөрийн дүгнэлтээрээ тайлбарлахад оршлоо.

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/6)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 2 сэтгэгдэл байна

Degdeekhei-н бичил хөрөг Degdeekhei 2016.01.02 23:52

Кино сонирхогч бидэнд өөрөө өөртөө зориулж амьдралын сайхан мөч, төсөөллөө мөнхлөх маш сонирхолтой мотиваци өгсөн. Ямар ч хүсэл тачаал үгүй маш гэгээлэг, романтик, хайр агуулсан кино.

Degdeekhei-н бичил хөрөг Degdeekhei 2016.01.02 23:54

Өөрөө өөртөө зориулсан кино. Бяцхан бичлэгүүд дээрээ төсөөллийн санаа, эффект, эвлүүлэг, ая нэмэх ;-)

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.