Зүдгүүр

Зүдгүүр

Зүдгүүр

Bedevilled ( 김복남 살인사건의 전말)

2010 · 115 мин · Өмнөд Солонгос · Өнгөт · Солонгос хэл · Гэмт хэрэгт, Драм, Триллер
Найруулагч · Жан Чул-су
Жүжигчин · Сө Ён-хи, Хан Гүм-хи

Тойм

Солонгосын артхаус киноны цуутай уран бүтээлч Ким Ки Дукын туслах найруулагчаар ажиллаж байсан Жан Чул Су анхны киногоороо ахуйн дарамт, гэр бүлийн хүчирхийллийг туйлд нь хүртэл харуулж чадсан юм.

Шөнийн Сөүл хотын хөл хөдөлгөөнт гудамжинд задгай хувцасласан залуухан бүсгүйг хэдэн залуу ээрч хоргоож буйгаар кино эхэлнэ. Өнөөх бүсгүй хажуугаар нь хөлхилдөх олноос тусламж гуйх доройхон оролдлого хийх боловч түүнийг тоох хүн байдаггүй.

Ажлаа тараад харьж явсан Хэ Вон бүсгүй тэр явдлыг машин дотроосоо хардаг. Маргааш нь өнөөх бүсгүй хүчирхийлүүлж зэрлэгээр алуулсан хэрэг мандсан байдаг. Хүнд гэмт хэргийн гэрч болж байн байн цагдаад дуудагдах, сэжигтнүүд гэх танхай залуусын дарамт, ажлын ачаалал зэргээс болоод сэтгэл хямарсан Хэ Вон энэ бүхнээс холдож түрхэн зуур амрахаар хүүхэд байхдаа амьдардаг байсан буйд арал руу явна. Алслагдмал өнөөх арал дээр ердөө арван хуруунд багтахаар цөөн оршин суугчид үлдсэн аж. Тэдний нэг нь Хэ Воны багийн найз, арал дээр үлдэж хоцорсон цор ганц залуу бүсгүй Ким Нам. Эхэндээ ажилд дарагдсан энгийн нэг тосгоны эзэгтэй шиг харагдах найз нь үнэн хэрэгтээ ямар зүдгүүрт амьдрал туулж байгааг Хэ Вон мэддэг. Гэвч мэдсэн ч туслахаас төвөгшөөж жаал амарч аваад бушуухан Сөүл рүүгээ буцахыг л урьтал болгоно. Харин арал дээрх нөхцөл байдал даанч санаанд оромгүйгээр эргэдэг...

Киноны төгсгөлд арлаас буцаж ирсэн Хэ Вон сайн дураараа цагдаагийн газар очиж өмнө нь зайлсхийж, булзуулаад байсан гэрчийн мэдүүлгээ өгч, гэмт хэрэгтнүүдийг заадаг. Хэ Вон амьдралдаа анх удаа хар амиа хоохойлон, хал балгүйхэн үлдэж хоцролгүй шударга бус зүйлийг эсэргүүцсэн нь энэ байх. Гэвч юу туулсны дараа, ямар үнэ цэнээр түүнд ийм зориг төрөв? -titus_tegshee

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Dreamers' Day: "Зүдгүүр" киноны дараах хэлэлцүүлэг

Мексик найруулагч Диего Кемада-Диесийн “Бид хүмүүсийг харанхуй өрөөнд оруулаад зөвхөн өөрсдийн сонгосон зүйлсээ л үзүүлж болдог. Ийм харгис урлаг учраас киног зөвтгөх ганц зүйл бол найраглаг шинж чанар буюу хүн хүнээ гэх сэтгэлийг өрдөх явдал юм…” хэмээх үг толгойд харван орж ирэв. Өнөөдрийн кино чухам ийм кино байлаа.

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/12)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 2 сэтгэгдэл байна

Sedlham-н бичил хөрөг Sedlham 2016.05.01 03:55

үнэхээр хүнд кино байна. Туйлд нь хүртэл харуулж чадсан байна шүү нээрээ

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.