Оройгүй уул

Оройгүй уул

Оройгүй уул

Blind Mountain (盲山)

2007 · 95 мин · Хятад · Өнгөт · Мандарин хэл · Драм
Найруулагч · Ян Ли

Тойм

Хятадын найруулагч Ли Яны хоёр дахь бүрэн хэмжээний кино. 2007 онд Каннын кино наадмын "Prix Un Certain Regard" (залуу уран бүтээлч, зоригтой, бүтээлч ажиллагааг тодруулах зорилгоор Алтан далдуу модтой зэрэгцэн өрнөдөг хэсэг) хэсэгт өрсөлдөж байсан хоёрхон хятад киноны нэг болж байсан.

1990 оны эхэн үеийн Хятад улс. Их сургуулиа дөнгөж төгссөн залуухан бүсгүй Бай Хуамей дүүгийнхээ сургалтын төлбөрийг олох зорилгоор ажил хайж байгаад уулын бөглүү тосгонд эмийн ургамал түүж цуглуулах боломжийн хөлстэй ажил олдог. Тухайн ажилд зуучилж өгсөн эр эм хоёртой тосгон орох замдаа буудалд хоноглоод сэртэл Хуамей бүсгүй нэгэн тариачин айлд ирчихсэн байх нь тэр. Ажиллах газраа ирлээ гэж санатал Хуймейг тэр айлын бэр болгохоор худалдсан болох нь төдөлгүй ил болно. Хуамей учир байдлаа тайлбарлаж, элдвээр эсэргүүцэх боловч уг айл өөрийг нь худалдаж авахад зарцуулсан мөнгийг эргүүлж төлөхөөс нааш түүнийг явуулахгүй хэмээн шалтаглаж, тэгс ингэсээр хүчинд автсан бүсгүй өнөөх айлд бэр болон үлддэг. Тэр тосгоны залуухан бэрүүд хүчинд автан худалдагдах замаар ихэнх нь иржээ. Орон нутгийн засаг захиргаа ч энэ байдлыг төдийлөн ойшоож, арга хэмжээ авдаггүй аж. Өндөр уулсын дундах бөглүү тосгоноос оргож зугатна гэдэг оройгүй уулыг давахтай адил бэрх. Хуамей гэвч тосгоноос оргох, явах арга замыг шантралгүй хайсаар...Үзэгчид киноны турш гол дүрийн бүсгүйтэй адил итгэж ядан цочирдох, давчдах ижил сэтгэл зүй үйлчилнэ.

“Оройгүй уул” кинонд гардаг шиг залуу бүсгүйчүүлийг алслагдмал тосгонд эхнэр болгон зарах явдал өдгөө ч хятадад байдаг аж.-titus_tegshee

Уран бүтээлчид

Холбоотой кино

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (2/2)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.