Чамин цогц

Чамин цогц

Чамин цогц

The Exquisite Corpus

2015 · 19 мин · Австри · Хар цагаан · Герман хэл · Богино хэмжээний, Эксперименталь
Найруулагч · Петер Черкасски

Тойм

Одоо зохиогдож буй Каннын кино наадамд нээлтээ хийж буй Петер Черкасскийн “Чамин цогц” кино нь Алтан Хальс Олон Улсын Андерграунд Кино Наадмын нээлтийн кино болж байгаа нь уг киноны Ази дахь нээлт болох юм.

Олдмол материал ашиглан сор бүтээлүүд туурвигч Петер Черкасски ийнхүү 3 дахь удаагаа дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадам Каннд киногоо нээж байгаа хэрэг юм. Өмнө нь Каннын кино наадмын Найруулагчдын 2 долоо хоног хэсэгт 2002 онд CinemaScope трилоги, 2005 онд “Дуу, дүрсний төхөөрөмжид өгөх заавар “ тус тус шалгарч нээлтээ хийж байсан ажээ. 2010 онд мөн түүний “Кино сурталчилгаа” бүтээл нь Венецийн кино наадмын шилдэг богино хэмжээний киноны шагналыг хүртэж байсан билээ.

“Чамин цогц” кино нь “Чамин цогцос” хэмээх Сюрреалистуудын анх гаргаж ирсэн бүтээл хамтран туурвих коллаж аргачлалтай холбогдолтой юм. Тиймээс ч олон төрөл жанрын киноны олдмол материалууд нэн ялангуяа эротик дүрсийг ашиглан энэхүү эксперимениталь бүтээлийг цогцлоожээ. Черкасски бусад кинотойгоо адил ортохроматик хальсны кадр бүр дээр ихэвчлэн хуучин олдмол хальсны дүрс давхарлаж дахиж гэрэлд цохиулах маягаар нарийн ажиллагаатайгаар, нөр их хөдөлмөрийн эцэст энэ киногоо бэлэн болгосон юм. “Чамин цогцос” хэмээгч нь үнэндээ чамин аналог кино хальсны хэрэглээ улам багасаж, үхлээ хүлээж буйг мөн зүйрлэх аж.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Алтан хальс олон улсын андерграунд кино наадам 2015 - 6 сарын 6, 7-нд

Төв Азидаа анхдагч авангард кинонд зориулсан цорын ганц кино наадам болох Алтан Хальс Олон Улсын Андерграунд Кино Наадам 3 дахь жилдээ 6 сарын 6, 7-нд МҮИС-ийн кино театрт зохион байгуулагдах гэж байна.

Алтан хальс олон улсын андеграунд кино наадам 2015

2015 оны Алтан хальс олон улсын андеграунд кино наадмын тухай товч мэдээ

Үзэгчдийн үнэлгээ (1/1)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.