Хавч

Хавч

Тойм

Каннын кино наадмын шилдэг шинэ кинонд олгодог “Алтан камер” шагналыг цагтаа “Соёо” бүтээлээрээ хүртэж асан Грекийн найруулагч Йоргос Лантимосын бүтээл. Грекийн шинэ гаж кино урлаг хэмээн нэрлэгдээд буй кино хөдөлгөөний гол төлөөлөгч Лантимосын энэ бүтээл өвөрмөц зүйлсээр дутахгүй биз ээ.

Зүгээр imdb дээрх тайлбар л үүнийг батлахад хангалттай: Ойрын үеийн дистопи. Ганц бие хүмүүст 45 хоногийн дотор хос олохгүй бол амьтан болгон хувиргаж ойд тавих шаардлага тавина.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Каннын кино наадам 2015

68 дахь удаагийн Каннын кино наадмаас ямар шинэ авьяастнууд тодрон гарч, хичнээн сор бүтээлүүд олон нийтэд хүрэхийг үзэгчдийн хувьд тэсэн ядан хүлээх л үлдэж байна.

Шилдэг постерууд #1: Минималист постерууд

Постер...? Плакат...? Зурагт хуудас...? Киног сурталчлах энэхүү зурагт хуудас хийх нь урт удаан уламжлалтай урлаг гэдгийг бид бүхэн мэднэ. Сүүлийн үед бид постер гэж яриад хэдийнээ даджээ. Энд кино урлагийн түүхэн дэх алдартай албан ёсны минималист постеруудаас гадна орчин цагийн дизайнеруудын хийсэн минималист постеруудтай танилцах боломжтой юм.

Dreamers' Day: "Хавч" киноны дараах хэлэлцүүлэг

Үзээд суухад инээд хүргээд зугаатай ч тавгүйтүүлнэ, дээр нь олон юм бодуулна. Бараан комеди л ингэж нэг дор хөгжилтэй бас нухацтай байж чаддаг. Грек найруулагч Йоргос Лантимосын “Хавч” энэ жилийн Оскарт шилдэг кино зохиолын төрлөөр нэр дэвшээд буй.

Аль нь илүү байв?

Ла ла ландаас илүү романтик кино үзчих шиг, торгон мэдрэмж өвөртөлсөн нь.

Үзэгчдийн үнэлгээ (5/12)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 1 сэтгэгдэл байна

VampireHeart-н бичил хөрөг VampireHeart 2017.02.15 13:29

Ойрд ийм аятайхан кино үзээгүй юм бна шүү. Илүү дутуу зүйлгүй /ч юм шиг/, нуршуу биш, sophisticated, нээх гэгээлэг, 'happi' болгосон кино. Гэхдээ төгсгөлийн, нүдээ сохлох нь үү үгүй юү гээд шал дэмий найдвар төрүүлчихсэнд_ муухай санагдаад л хоцорлоо шд. Inception шиг төгсгөлийг ингэж тасладаг арай л хорлонтой юмаа энэтэр. xdd- гээд энд бичээд үлдээчихье.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.