Цагаан бурхан

Тойм
Каннын кино наадмын Ан Сертэн Регар хэсгийн дээд шагналыг хүртсэн бүтээл. Хүмүүсийн бусад амьтдыг захиргаадах үзэгдлийг бараанаар дүрсэлсэн энэ киноны жүжиглэлтийг, ялангуяа нохдын тоглолтыг олон нийт биширсэн нь зүй ёсных ажээ.
Холбоотой кино
Холбоотой нийтлэл

Дээд шагнал “Алтан далдуу модны мөчир”-ийг Туркийн найруулагч Нури Билгэ Жэйлан “Өвлийн ичилт” киногоороо хүртлээ. Өмнө нь “Dreamers’ Day“ өдөрлөг, NTV-тэй хамтран бэлтгэж байсан "Сонгомол арт" нэвтрүүлгээрээ бид түүний “Гурван сармагчин” киног монгол хэлээр орчуулан гаргаж байсан түүхтэй. Энэ жил тохиож буй Туркийн кино урлагийн 100 жилийн ойд Нури маань ийнхүү "Палма дОр"-оор бэлэг барилаа.

“Алтан далдуу модны мөчир”-ийг хүртэх уралдаант хэсгийн дараа нэр хүндээрээ удаалах “Ан Сертэн Регар” нь өөрийн гэсэн онцлогтой, үнэр, амттай, шинэлэг, шинийг эрэлхийлсэн бүтээлүүдийг гаргаж ирэх, олон нийтэд таниулж сурталчлах зорилготой Каннын кино наадмын тусгай нэгэн хэсэг юм.

68 дахь удаагийн Каннын кино наадам 5 сарын 13-24-ны өдрүүдэд зохион байгуулагдахыг үзэгчид хэдийн мэдсэн биз ээ. Өмнө бид энэ жилийн Каннын кино наадмын гол уралдаант хэсэгт өрсөлдөж буй онцлох кинонуудыг танилцуулсан бол энэ удаад бусад хэсгүүдэд толилуулагдаж буй онцлох кинонуудыг танилцуулж байна.