Швед хайрын түүх

Швед хайрын түүх

Швед хайрын түүх

Swedish Love Story (En kärlekshistoria)

1970 · 115 мин · Швед · Өнгөт · Швед хэл · Романс

Тойм

1960-70-аад оны үеийн Шведийн суут бүтээл (Ингмар Бергманы бүтээлүүдийг үл тооцон). “Хайрын түүх” хэмээх нэртэй энэх кино эх нутгаасаа бусад газар “Швед хайрын түүх” нэрээрээ алдартай. Найруулагч Рой Андерссоны анхны бүрэн хэмжээний бүтээл.

Тус кинонд найруулагчийн хожмоо төгсжүүлсэн гэж болох хөшүүн (deadpan) комедийн бага сага элемент бий. Гэвч киноны үйл явдал мэдээж ариун хайрын түүх дээр төвлөрнө. Франко Зеффиреллийн “Ромео Жульетта хоёр” кино хит болж байсан үе дэх хоёр залуусын хайр сэтгэл. Энэ хайрын түүхээс гадна киноны гол утга санаа нь хайрт хосын эцэг эхийн зан араншинтай холбоотой. Ирээдүйн худ ургууд болж мэдэх хүмүүс маань хэрхэн олон талаараа өөр байгаа нь дээр дурдсан хөшүүн комедийн бай болно.

Тус киноны хийц бүрэлдэхүйд том нөлөө үзүүлсэн хүмүүс нь Францын найруулагч Жак Розьер байж мэдэх юм. Бас Жак Розьерийн даган дууриаж байсан аугаа яруу реалист найруулагч Жан Ренуар. Розьер, Ренуар хоёртой адил “Швед хайрын түүх” кино бодит байдлын яруу найраглаг шинж чанар, гайхалтай гадаах зураглалаар баялаг. - Ike Cinecult

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Дүрслэлийн ба абстракт: Рой Андерссонтой хийсэн ярилцлага

Шведийн нэрт кино найруулагч Рой Андерссонтой Оросын кино шүүмжлэгч Игнатий Вишневецкий хөөрөлдсөн нь. 2009 он.

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/5)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 3 сэтгэгдэл байна

blackrock-н бичил хөрөг blackrock 2011.08.06 18:35

Сүүлийн 10 минутыг нь үзэх гэж цаг хагас хүлээв!

mnz-н бичил хөрөг mnz 2012.02.14 01:40

soundtrack ni bas goy yum ble...neg tiim mongol kinonii hugjim shg sonsogdood...

zulaazulaa-н бичил хөрөг zulaazulaa 2013.11.25 01:06

yaj uzhiim bee

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.