Давшгүй хүчин зүйл

Давшгүй хүчин зүйл

Давшгүй хүчин зүйл

Force Majeure (Turist)

2014 · 118 мин · Норвеги, Франц, Швед · Өнгөт · Норвеги, Швед хэл · Бараан комеди, Сэтгэлзүйн драм
Найруулагч · Рубен Эстлунд
Продюсер · Филипп Бобер
Зохиолч · Рубен Эстлунд
Жүжигчин · Брэди Корбе

Тойм

Цанын баазад амарч яваа Швед гэр бүлийн хэврэг харилцаа цасан нурангинд цохиулсан нь буюу хүмүүний хэврэг араншинг онцлох инээдмийн кино. Энэ кино Каннын кино наадмын Ан сертэн регар хэсгээс шүүгчдийн шагнал хүртсэн бөгөөд Алтан бөмбөрцөгт шилдэг гадаад киноны төрөлд нэр дэвшжээ.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Канн 2014 ба Ан сертэн регар

“Алтан далдуу модны мөчир”-ийг хүртэх уралдаант хэсгийн дараа нэр хүндээрээ удаалах “Ан Сертэн Регар” нь өөрийн гэсэн онцлогтой, үнэр, амттай, шинэлэг, шинийг эрэлхийлсэн бүтээлүүдийг гаргаж ирэх, олон нийтэд таниулж сурталчлах зорилготой Каннын кино наадмын тусгай нэгэн хэсэг юм.

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (3/3)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 1 сэтгэгдэл байна

batus-н бичил хөрөг batus 2016.01.02 19:06

Гэр бүлээрээ амарнаа. Гэнэт цасан нуранги болно. Аав айсандаа эхнэр, хүүхдээ хаяад гүйчихнэ. Хэсэгтээ бантаж нэлээд юм болно, уйлна, хашгирна. (Энэ хүртэл үзчээд ер нь бол хүн болгон л цагаа тулахаар өөрийгөө гэдэг юм байна, гагцхүү ээж хүн өөрөөс нь унасан болохоор эхлээд хүүхдээ, дараа өөрийгөө гэдэг юм байна гэж бодож байлаа). Тэгсэн чинь киноны төгсгөлд нь харьж яваад автобус нь замаар явахдаа дэгнэж догноод их л аюултайхан явна, бараг унчих гээд л. Өө тэгсэн харин ээж "би буун, би буун" гэж орилсоор байгаад хүүхэд нөхрөө хаяад буучихна. (Ингээд бодохоор ээж, аав гэлтгүй бүх хүн л өөрийгөө боддийн шүү гэдгийг хэлэхийн зорьсон юм шиг санагдлаа). За тэгээд ээжийг дагаад бүгд автобуснаас буучихна, нэг хүн үлдэнэ. (Харжоогооз хэн ч автобусанд үлдсэн хүнийг буу гэхгүй байгаам даа. Бас жолоочийг ч гэсэн, өөрийнхөө амиа бодоод автобуснаас буусан хирнээ, хэн нь ч жолооч, үлдсэн хүн 2-ыг бодохгүй тэгээл хаячихна. ХҮН БҮХЭН ЦАГАА ТУЛАХААР ӨӨРИЙН АМИА Л БОДДОГ)

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.