Керель

Керель

Керель

Querelle

1982 · 108 мин · Герман, Франц · Өнгөт · Англи хэл · Драм

Тойм

1910 оны арванхоёрдугаар сард Парист нэгэн биеэ үнэлэгч бүсгүйгээс төрсөн тэр жаалд хожим Ж.П.Сартре “Гэгээн Жене” хэмээх бүхэл бүтэн номоо зориулан бичсэн юм гэнэ лээ. Үнэндээ Женегийн намтарт гэгээн гэдэг үг тийм ч зохимжтой биш. Уран зохиол оролдож, өнгөрсөн зууны дэлхийн уран зохиолын хамгийн чухаг нүүр царайнуудын нэг болох хүртлээ ижил хүйстэн энэ эр гэмт хэрэгт орооцолдож, шоронд сууж, биеэ үнэлдэг байлаа. Түүний “Querelle De Brest” романыг 1982 онд Германы шинэ үеийн кино давалгааны гол төлөөлөгч Р.В.Фасбиндер (Женегийн адил ижил хүйстэн) кино уран бүтээл болгосон бөгөөд агуу найруулагч энэ бүтээлээ туурвиснаас хойш хэдхэн сарын дараа хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

Фасбиндерийн сюрреал, зүүдний мэт гэмт хэрэг, сексийн тухай бүтээлд гэмт хэрэгт орооцолдсон, царайлаг усан цэрэг Керель орон нутгийн гэмт хэрэгтэн Ноногийн эхнэр Изианатай секс хийхийг хүсэхэд нөхөр нь түүнд шоо хаяж тоглохыг санал болгодог. Хэрвээ Керель ялбал Изианаг өөрийн болгоно, харин ялагдвал Нонотой бэлгийн харилцаанд орох ёстой...

Уран бүтээлчид

Холбоотой кино

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.