Хараал идсэн Омоль

Хараал идсэн Омоль

Хараал идсэн Омоль

Show Me Love (Fucking Åmål)

1998 · 89 мин · Швед · Өнгөт · Швед хэл · Драм, Инээдмийн, Романс
Найруулагч · Лукас Мүдиссон
Зохиолч · Лукас Мүдиссон

Тойм

Омоль хэмээх Шведийн буйд, жижиг хотод амьдрах өсвөр насны хоёр охины дурлалын түүх. Агнес хоёр жилийн өмнө Амал хотод нүүж ирснээсээ хойш найз нөхөдтэй болоогүй, ганцаардмал, ангийхан нь түүнийг ижил хүйстэн гэж гоочилж тавлах нь элбэг. Гэвч Омоль ангийн охин Элинээ нууцаар хайрлана. Элин бол царайлаг, нүүрэмгий, нийлдэг хүрээлэлтэй, сургуульдаа нэртэй охин, гэвч амьдралаас залхаж уйдсан идэвхигүй янзтай. Агнесийн төрсөн өдөр болсон хүүхдийн гэмээр тоглоом, шоглоомоос үүдэж Элин Агнест татагдах болдог. Өөрт нь эмэгтэй хүн таалагдана гэж огт бодоогүй Элин хэргээр хүслээсээ тэрсэж, үгүйсгэж араас нь гүйдэг ахлах ангийн хүүтэй үерхэж, охин насаа хүртэл өгч орхино. Тэглээ гээд Агнест татагдах сэтгэл нь дарагдаж хөрсөнгүй.

2013 онд Каннын кино наадмын дээд шагналыг хүртэж шуугиан тарьсан ижил хүйстэн хоёр эмэгтэйн хайр дурлал, хүсэл тачаалийг өгүүлэх “Цэнхэр бол хамгийн дулаан өнгө” (Blue is warmest color) киноны арай хүүхдэрхүү, гэгээлэг хувилбар гэж болох юм.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Эрс тэсийн гүн рүү ширтэгч дуран

Барууны хэвлэлүүдэд Ингмар Бергманаас хойш Шведээс төрсөн хамгийн онцгой найруулагч гэж шуугидаг Лукас Мүдиссон кино урлагт хөл тавихаас өмнө яруу найрагч, зохиолч байсныг тэр бүр хүмүүс мэддэггүй. 1969 онд Шведийн жижиг хотод төрж, өссөн тэрээр “Аянга хаана буух нь хамаагүй” нэрт яруу найргийн анхны түүврээ 18 насандаа гаргаж байжээ.

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/6)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.