Хүн ба морьд

Хүн ба морьд

Хүн ба морьд

Of Horses and Men (Hross í oss)

2014 · 81 мин · Исланд · Өнгөт · Англи, Герман, Исланд, Испани хэл · Драм, Инээдмийн

Тойм

Нэгэн эр эмэгтэйд хайртай, эмэгтэй түүнд хайртай, харин тэр эр бас өөрийн гүүндээ хайртай, харин гүү азаргад сэтгэл алдарсан. Исландын алслагдсан нэгэн тосгонд хөршүүд нэг нэгнийхээ амьдралыг ойроос мэднэ. Тэд хос хоёрын анхны болзоог андахгүй ажиглана. Хавартай цуг байгаль дэлхийн давагдашгүй хүч хамт ирсэн ч сайныг үл дуудна. Хайр дурлал, үхэл хагацал тосгоны иргэдэд хүчтэй ул мөрөө үлдээнэ. Хүний амьдрал, хувь заяаны тухай морьдын нүдээр харах боломж энэ. Байгаль ба морьд хэзээд буруугүй... Харин хүмүүс?

Оролцсон наадам, шагнал: Токиогийн Олон Улсын Кино Наадам, 2013 – Шилдэг найруулагч шагнал Сан Себастьян Олон Улсын Кино Наадам, 2013 - Шагнал: Кутха-шилдэг шинэ найруулагч шагнал Таллинн Хар Үдэш Кино Наадам, 2013 - Шилдэг анхны бүтээл болон шилдэг ерөнхий зураглаач шагналууд Амиен Олон Улсын Кино Наадам, 2013 - Амиен хотын нэрэмжит болон шилдэг эмэгтэй гол дүр шагналууд. РЕК- Таррагона Олон Улсын Кино Наадам, 2013 - Залуу уран бүтээлч шагнал. Нум Европын Кино Наадам, 2013 - Шүүгчдийн нэрэмжит тэргүүн байр болон шилдэг хөгжмийн зохиол- Дэвид Тор Йонссон. Тромсе Олон Улсын Кино Наадам, 2014 - Үзэгчдийн нэрэмжит шагнал. Гётеборг Олон Улсын Кино Наадам, 2014 - Үзэгчдийн нэрэмжит болон ФИПРЕСЧИ Шүүгчдийн нэрэмжит шагналууд. Обань Олон Улсын Кино Наадам, 2014 - Шилдэг кино шагнал болон шилдэг хөгжмийн бүтээл шагнал- Дэвид Тор Йонссон.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Үзэгчдийн үнэлгээ (3/3)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.