Бурхан байхын зовлон

Бурхан байхын зовлон

Бурхан байхын зовлон

Hard to Be a God (Трудно быть богом)

2013 · 170 мин · ОХУ · Хар цагаан · Орос хэл · Драм, Зөгнөлт
Найруулагч · Алексей Герман
Зохиолч · Алексей Герман
Жүжигчин · Леонид Ярмольник

Тойм

Ах дүү Стругацкийн ижил нэрт зөгнөлт роман дээрээс сэдэвлэн бүтээсэн кино. Соёл иргэншилд нь сэргэн мандалт тохиогоогүй тул харанхуй дундад зуунаасаа ангижраагүй хүмүүсийн амьдрах гарагийн тухай энэ кинонд өгүүлнэ. Соёл иргэншлийг нь аврах зорилготой хэсэг бүлэг эрдэмтэд дэлхийгээс тийш очиж 20 гаруй жилийг өнгөрөөжээ. Гэвч шашин, мухар сүсэг, харгислалд тэд ч мөн автсанаар бүдүүлэг эрин үе үргэлжилнэ.

Энэхүү бүтээлийг Алексей Герман ЗХУ-ын үед хэрхэн дарлагдаж асан өөрийн хүнд хүчир амьдралтай адилтган бүтээсэн гэх нь бий. Алексей Герман энэ киноны зургийг 2000-2006 оны хооронд авч, 2013 он хүртэл эвлүүлэг, дуун дээр нь ажилласан боловч харамсалтай нь киноны нээлтээс өмнө Алексей Герман өөрөө таалал төгссөн юм.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Бурхан байхын зовлон: Алексей Герман

Зөвлөлт засгийн үед Алексей Юрьевич Герман* домог байлаа. Гэхдээ цөөн хэдэн Оросыг эс тооцвоос дэлхий дахинаа хэн ч түүний киног үзээгүй байсан юм. 1990 оноос хойш дэлхий дахины синематек, кино наадмуудаар гарч эхэлжээ. Тэр цагаас хойш Герман жинхэнэ утгаараа домог хэмээгдэх болсон юм.

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (1/1)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 1 сэтгэгдэл байна

billge-н бичил хөрөг billge 2015.10.15 17:48

монгол хадмал орчуулагатай биздэ

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.