We Are the Best!

2013 · 102 мин · Өнгөт · Швед хэл
Найруулагч · Лукас Мүдиссон

Тойм

Гартаа ганц удаа хөгжмийн зэмсэг барьж үзээгүй арван жилийн сурагч хоёр охин Панк-рок хамтлаг байгуулахаар шийднэ. Цөм л панк-рок үеэ өнгөрөөсөн гэх боловч зөрүүд, тэрсүүд өсвөр насны хоёр охин гүрийсээр. Энэ л хүүхэд насны өөрийнхөөрөө, тэрсүү боловч гэгээлэг чанараас үүдэж нөхөрлөл, өөртөө итгэх итгэл, амьдрал дундуур өөрөөсөө урвалгүй, хэн нэгний бүтээсэн хиймэл дүрд хувиралгүй мөн чанараа бэдрэх зэрэг нандин чанарууд охидын дотор алгуурхнаар төлжиж буйг үзэх хэн хүнд таатай, тэрсүүд урам зориг төрнө.

Найруулагч Лукас Мүдиссон нэгэнтээ “Хүүхдүүд ихэвчлэн нийгэмд нийцэх гэж хүсдэг нь тийм ч тааламжтай зүйл биш. Ер нь орчин үеийн хүмүүс дэндүү их зүйлд дуртай, байнга толгой дохиж хүлээн зөвшөөрөх хандлагатай, гэтэл энэ бол ердөө нийгэмд нийцэх л гэсэн хүсэл. Заримдаа хүнд тухайн хүнээс өөр хэнд ч хамаагүй, хэнд ч ойлгогдохгүй, юунд ч нийцүүлж, хэлтэлж өгөхгүй өчүүхэн хэсэг байх нь чухал. Тэрийг л би ихэнх бүтээлдээ гаргах гэдэг. Магадгүй киноноос гадна шүлэг бичих юм уу шүлэг унших нь энэ хэнд ч хүртээлгүй тэрс үйлдлийн нэг байж болох юм” гэж хэлсэн удаатай. Орчин цагийн хүүхдүүдийн үнэт зүйл-өөрийнхөөрөө байх тухай хэчнээн хүүхдэрхэг, гэгээлэг байдлаар гаргасныг тус киноноос үзэж болно. - Ж.Тэгшзаяа

Уран бүтээлчид

Холбоотой нийтлэл

Эрс тэсийн гүн рүү ширтэгч дуран

Барууны хэвлэлүүдэд Ингмар Бергманаас хойш Шведээс төрсөн хамгийн онцгой найруулагч гэж шуугидаг Лукас Мүдиссон кино урлагт хөл тавихаас өмнө яруу найрагч, зохиолч байсныг тэр бүр хүмүүс мэддэггүй. 1969 онд Шведийн жижиг хотод төрж, өссөн тэрээр “Аянга хаана буух нь хамаагүй” нэрт яруу найргийн анхны түүврээ 18 насандаа гаргаж байжээ.

Үзэгчдийн үнэлгээ (3/3)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.