Нохой зуудаг хүн

Нохой зуудаг хүн

Нохой зуудаг хүн

Man Bites Dog (C'est arrivé près de chez vous)

1992 · 95 мин · Бельги · Хар цагаан · Итали, Франц хэл · Бараан комеди, Гэмт хэрэгт

Тойм

Кино баг цуврал аллага үйлдэгчийг даган баримтат кино хийнэ. Хэдий эхэн үедээ зүгээр аллагуудыг баримтжуулах ажиглагчид байсан кино багийнхан удалгүй алуурчны ертөнцөд татагдан орооцолдоно.

Киног тун бага төсвөөр 4 оюутан залуус нийлж хийсэн бөгөөд тухайн жилдээ Каннын кино наадмын "Шүүмжлэгчдийн долоо хоног" хэсгээс шилдэг кино, залуу уран бүтээлчийн тусгай шагналыг хүртжээ.

Баримтат киног санагдуулам бараан комеди. Киноны үйл явдал эх нэр шигээ "танай гэрийн ойролцоо болсон" ч байж мэдэхээр бодит санагдана. Гол дүр Бен "Баадуут жүрж"-ийн Алекстай цэвдэг сэтгэл, аймшигт үйлдлээрээ төстэй ч аав ээждээ сайн хүү нь байхын сацуу урлагт шимтэнэ, улс төр, архитектур, хайр гээд хамаг л сэдвээр үзэл бодлоо зай завсаргүй номлоно.

Түүний үйлдэх гэмт хэрэг, хүчирхийллүүдээс гадна кино баг (алуурчин бус энгийн хүмүүс) чимээгүй ажиглаж, улмаар татагдан орж буй нь хамгийн аймшигтай.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/5)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.