Өвлийн ичээ

Өвлийн ичээ

Өвлийн ичээ

Winter Sleep (Kış Uykusu)

2014 · 196 мин · Турк · Өнгөт · Турк хэл · Драм

Тойм

Анатолийн хойгт орших нутагт Айдин хэмээх эр жижиг зочид буудал ажиллуулна. Өвөл болохуйд зочид буудал ичээндээ орох хэдий ч уйтгар гунигт автсан хүмүүсийн зөрчил ширүүснэ.

"Удаан үргэлжлэх хэдий ч киног үзэж эхлэхэд цаг хугацааны мэдрэмжийг алдана. Дүрүүдийн сэтгэлзүйн гүн гүнзгий мухарт хүрч чадсанаараа найруулагч маань зөвхөн Ингмар Бергмантай л мөр зэрэгцэнэ." - The Guardian

"Хэтэрхий ухаалаг энэхүү кино нь кино урлагаас бидний хүлээх зүйлсийн хязгаарыг давсан бүтээл юм. Хүний зүрх сэтгэл ичээлэх тухай туульслаг бүтээл." - The Telegraph

Кино 2014 оны Каннын кино наадмын дээд шагнал Алтан далдуу модны мөчрийг хүртсэнээс гадна олон улсын шүүмжлэгчдийн холбооны шагналыг гарджээ.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Канн 2014 ба Ан сертэн регар

“Алтан далдуу модны мөчир”-ийг хүртэх уралдаант хэсгийн дараа нэр хүндээрээ удаалах “Ан Сертэн Регар” нь өөрийн гэсэн онцлогтой, үнэр, амттай, шинэлэг, шинийг эрэлхийлсэн бүтээлүүдийг гаргаж ирэх, олон нийтэд таниулж сурталчлах зорилготой Каннын кино наадмын тусгай нэгэн хэсэг юм.

Каннын кино наадам 2014

“Монакогийн Грейс” гүнж баяр цэнгэл наадмыг нээж, Жан-Люк Годар, Кроненберг, Нури нарын аваргууд улаан хивснээ зодоглохоор эргэн ирэв. Кэн Лоүч, Маик Лей нарын гарьд заанууд уран мэхээ уралдуулж хүчийг үзьюү гэвээ. Ингээд уралдаант хэсэгт албан ёсоор сонгогдсон кинонуудтай танилцъя

2014 оны Каннын кино наадмын шилдгүүд

Дээд шагнал “Алтан далдуу модны мөчир”-ийг Туркийн найруулагч Нури Билгэ Жэйлан “Өвлийн ичилт” киногоороо хүртлээ. Өмнө нь “Dreamers’ Day“ өдөрлөг, NTV-тэй хамтран бэлтгэж байсан "Сонгомол арт" нэвтрүүлгээрээ бид түүний “Гурван сармагчин” киног монгол хэлээр орчуулан гаргаж байсан түүхтэй. Энэ жил тохиож буй Туркийн кино урлагийн 100 жилийн ойд Нури маань ийнхүү "Палма дОр"-оор бэлэг барилаа.

Үзэгчдийн үнэлгээ (5/13)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 1 сэтгэгдэл байна

Reddd1k-н бичил хөрөг Reddd1k 2014.06.24 16:00

Маш сайхан орчуулсан байна. Фэйсбүүк дээрх нэрэнд их сэтгэл дундуур байсан юм

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.