Матар

Матар

Матар

Crocodile (악어)

1996 · 102 мин · Өмнөд Солонгос · Өнгөт · Солонгос хэл · Бодролын, Драм
Найруулагч · Ким Ки Дук
Зохиолч · Ким Ки Дук
Жүжигчин · Чо Жэ-Юн

Тойм

Сөүл хотын хан мөрний гүүрэн доор матар хочтой эр, жаахан хүү, нэг өвгөний хамт гудамжинд амьдардаг. Шөнөд "Матар" гүүрнээс үсэрч амиа хорлогчдийг анаж байгаад усанд хөвөх цогцосноос хэтэвч, зүүлт сэлтийг нь дээрэмдэж амь зуудаг. Гэтэл нэг үдэш гүүрнээс үсэрсэн үзэсгэлэнт бүсгүйг аварч гаргаснаар өвгөн, жаал, залуу гурвын даржин, нэг хэвийн амьдралд эргэлт гарна. Бүсгүй ч явалгүй өнөө гуравтай гүүрний дор хамт амьдрах болсноор хүйтэн сэтгэлт, хэрцгий "Матар"-ын дотор гэрэл тусаж эхэлнэ.

Уг бүтээл найруулагч Ким Ки Дукын анхны кино бөгөөд найруулгын дебутэд нэлээд дээгүүрт жагсаж, үнэлэгддэг аж.

Уран бүтээлчид

Үзэгчдийн үнэлгээ (5/5)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.