Алсын удирдлага

Алсын удирдлага

Алсын удирдлага

Remote Control

2013 · 90 мин · Герман, Монгол · Өнгөт · Монгол хэл · Драм

Тойм

Заримдаа хүмүүс байхгүй зүйлийг мөрөөддөг. Тэгээд төсөөллийн өрөө, бодит амьдралын хооронд төөрөх нь бий. Энэ төсөөлөл ганцаардлаас эхтэй. Цог эрх мэдэлгүй архичин аав, шинэ хойд ээжийнхээ хамт амьдарна. Тэрбээр нэг өдөр гэрээсээ зугтаж, орон сууцны дээвэрт нуугдан амьдрах болдог. Удалгүй зэргэлдээх байрны хамгийн дээд давхарт амьдрах Ану бүсгүйд сэтгэл алдарна. Залуу алсын удирдлага худалдан авч, бүсгүйн телевизийг удирдаж эхэлнэ. Энэ мөчөөс тэдний хооронд орших хана хэрэм нуран унах аж. Гэхдээ зөвхөн Цогийн төсөөллийн өрөөнд...

Дэлхийд нэр хүндтэй Бусаны олон улсын кино наадмын 2013 оны дээд шагналыг хүртсэн бүтээл.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Найруулагч С.Бямбатай хийсэн ярилцлага

Найруулагч С.Бямбын "Хүсэл шунал" кино Итали, Мексик, Тайваний олон улсын кино наадмаас шагнал хүртсэн бол түүний "Алсын удирдлага" кино нь 2013 оны Бусаны олон улсын кино наадмын хамгийн том өрсөлдөөнт хэсэг "Шинэ давалгаа"-ны дээд шагналыг хүртсэн юм. С.Бямба найруулагчийг "Алсын удирдлага" киногоороо Роттердамын кино наадамд оролцоод хүрэлцэн ирсний дараахан "Алтан хальс" холбооны сурвалжлагч уулзан хөөрөлджээ.

Үлгэр сонсох цаг

"Тойм" дээр гарсан Энхболдбаатарын сүрхий нэртэй нэгэн шүүмжийн тухай янз бүрийн хүмүүс ахин ахин асуугаад байхаар нь саяхан ахин нэг тогтоон уншаад мэргэжлийн шинжтэй ямар нэгэн зүйл бичихээс дээ гэж бодогдов. Уг нь мэргэжлийн шүүмж судлалтай газар бол зохиогч үүнийг хийх огт шаардлагагүй боловч өнөөдөр Монголд кино хийж буй, үзэж буй бас шүүмжилж буй бүх л хүмүүст ялангуяа залууст урлагийн болоод мэргэжлийн тухай ямар нэгэн баримжаа олоход нь хэрэг болж юун магад гэсэндээ л.

Алсын удирдлага

Харин энэхүү бичил ярилцлагыг 2014 онд буюу Алсын удирдлага кино нээлтээ хийж байх үед Гоодаль сэтгүүлд зориулан хийж байжээ.

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/13)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 3 сэтгэгдэл байна

olnoo-н бичил хөрөг olnoo 2014.01.20 14:17

яаж үзэх вэ

Playboy-н бичил хөрөг Playboy 2015.05.10 14:08

Кино гоо яаж үздын бэ туслаач Трэйлэр нь гараад байхын үзэж болдым уу

Degdeekhei-н бичил хөрөг Degdeekhei 2015.10.10 21:26

3 удаа үзжуэлээ =)

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.