Цэцэглэхүй

Цэцэглэхүй

Цэцэглэхүй

In Bloom (გრძელი ნათელი დღეები)

2013 · 102 мин · Герман, Гүрж, Франц · Өнгөт · Гүрж хэл · Драм

Тойм

1990 оны эхэн үеийн Тбилис. Зөвлөлт засаглал нуран унасны дараах шинэ тусгаар тогтносон Гүрж улс. Хар тэнгисийн буланд Абхазийн дайн болж, хүчирхийллийн гай энэ улсад нүүрлэж, шударга ёсны төлөө тэмцэл нийгэм даяар өрнөж байлаа. Салшгүй сайн найзууд болох 14 настай Эка, Натиад амьдрал өөрийн дүр төрхөө харуулна. Эрчүүдийн ноёрхолд хэрхэн зохицох, эрт гэрлэлт, хуурамч хайр гээд энэ хоёр охины амьдрал “цэцэглэж” эхэлнэ.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

“Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам 2013

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 2013 оны 10-р сарын 4-9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Цэцэглэхүй (2013)

Кино зохиолыг Нана Эквтимишвили өөрийн багын амьдрал дээр сэдэвлэн бичсэн бөгөөд энэ нь түүний найруулгын дебют байлаа. Герман найруулагч Симон Гроссын хувьд хоёр дахь кино нь юм.

Үзэгчдийн үнэлгээ (4/4)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 1 сэтгэгдэл байна

munkhnaran-н бичил хөрөг munkhnaran 2013.09.23 19:37

Гүрж кино гэхлээр зөвлөлтийн үеийн Мимино л санаанд ордог юм. Олж үзнээ.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.